УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Та Ерөнхий сайд болохдоо “Надаас шударга бус зүйл хийхийг битгий шаардаарай” гэсэн. Би шударга зүйл шаардъя. Засгийн газрын гишүүд ЖДҮХС-аас зээл авсныг нь шүүмжлээд байгаа юм. Сайд нартайгаа хариуцлага тооцож чадах уу. 30 гэр бүл гэж ярьдаг. Тэр гэр бүлийг яг нэрлэмээр байна. Манай гэр бүл тэр 30 гэр бүлд нь багтах уу?” гэсэн асуув.
Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би хариуцлага тооцоод явж байгаа. Эр сайндаа энэ мэдээллийг гаргачихсан юм биш. Засгийн газраас шалгалт явуулаад ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг ил болгосон юм. 30 гэр бүлд танай гэр бүл багтана. Ард түмний өмч болох Цагаан суваргын ордыг танай гэр бүл буцааж өгөөрэй.
ЖДҮ-г өмгөөлж хамгаалсан зүйлгүй. Энэ асуудлыг илрүүлсэндээ баяртай байгаа. Хэрвээ өмгөөлж, хамгаалаад байвал шударгаар хэлээд огцорно. Хууль хяналтын байгууллага нь шалгаад буруутай гэвэл сайд нарыг огцруулаад өгье. ЖДҮ-ийн асуудал бол Засгийн газрыг огцруулах шалтгаан биш шалтаг” гэсэн хариулт өглөө.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
