Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэх Ц.Анандбазар аль ч төрд нүүртэй нэгэн. Үүнийг түүний авч байсан зээлүүд болон үйлдлүүд нотолдог. Тухайлбал, АН-ын үед Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд түүний тэргүүлдэг “Сод Монгол групп” ХХК 20 480 000 000 /хорин тэрбум дөрвөн зуун наян сая/ төгрөгийн зээлийг авсан байна.

Дээрх зураг бол шатахуун импортлогчид үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэдийг авсан баримт. Өнгөрсөн хугацаанд хамгийн их хэмжээний буюу 57.4 тэрбум төгрөгийн зээлийг “НИК” компанид олгосон бол “Магнай Трейд”, “Шунхлай”, “Содмонгол” зэрэг компаниудад олгосон зээлийн хэмжээ удаалж байна. Төрөөс 20 480 000 000 /хорин тэрбум дөрвөн зуун наян сая/ төгрөгийн зээл “Сод Монгол групп” ХХК-ийг хэн үүсгэн байгуулж байв?
Ц.Анандбазар жилийн 3.8 хувийн хүүтэй зээл авдаг, жирийн иргэд жилийн 18 хувийн хүүтэй зээл авдаг энэ байдал шударга уу? Шударга бус уу гэдгийг уншигч та тунгаах биз ээ.
1999 онд байгуулагдсан “Сод Монгол групп” ХХК 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн болохыг эх сурвалжуудад дурьдсан байдаг. Мөн тус группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар 1999 оны арваннэгдүгээр сарын 23-нд “УБТЗ”-ын Хэрэг эрхлэх газраас “Сод Монгол” группийн авах ёстой 20 сая төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар бусдад тулган шаардаж, шахалт үзүүлэн авч ашиглаж байсан гэх зэргээр тус байгууллагын сөрөг таагүй мэдээллүүд байдаг юм билээ.
Ийм сөрөг мэдээлэлтэй байгууллагуудад давуу тал олгож байгаа нь шударга өрсөлдөөн мөн эсэх нь ч бодох л асуудал…
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
