Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөх журам өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 1-ний энэ өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 5 сарын хугацаанд айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс чөлөөлөх юм. Энэ жил улсын хэмжээнд 135 мянган айл энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаас 120 мянга нь нийслэл хотод, 15 мянга орчим нь аймаг, орон нутагт байгаа юм.
Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан гэр хорооллын хэрэглэгчдийн орой болон шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрээр Улаанбаатар хотын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн цахилгааны тарифыг 100 хувь, бусад аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай төв сум, суурин газрын хэрэглэгчдийн цахилгааныг 50 хувь хөнгөлж байгаа юм.
Цахилгаан, эрчим хүчний хэрэглээ тодорхой хэмжээгээр нэмэгдэж буйтай холбоотойгоор нийслэлд цахилгааны шугам сүлжээний ачаалал ихэсч байгааг зохицуулах үүднээс хязгаарлалт зааж өгсөн. ЭХЗХ-ны Үнэ тариф, зах зээлийн газраас мэдээлж буйгаар, гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөхдөө цахилгаан түгээх шугам сүлжээний техникийн боломжтой уялдуулан зохицуулалтыг хийж байна.
Үүнд, 220 В-ын буюу нэг фазын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг хангах цахилгааны дээд чадал 2.5 кВт байгаа учраас гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх цахилгаан хэрэглээний дээд хязгаарыг нэг сард 700 кВт.ц-аар тооцох бөгөөд үүнээс илүү гарсан орой, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувиар хөнгөлөх, 380 В-ын буюу 3 фазын сүлжээнд холбогдсон гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг 100 хувь хөнгөлөх цахилгааны дээд хязгаарыг нэг сард 1500 кВт.ц-аар тооцох. Түүнээс илүү гарсан орой, шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэжээ.
Цахилгааны хэрэглээ өнгөрсөн өвлийн байдлаар нийслэлд 130 сая квт цахилгаан эрчим хүчийг орой, шөнийн цагаар хэрэглэж байсан бол 2019 онд 260 сая орчим квт цахилгаан эрчим хүч хэрэглэх тооцоо гарчээ. Шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилж буйтай холбоотойгоор гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлаа хангах үүднээс гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгахад анхаарахыг сануулж байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
