Төлөөлөгч Ж.Сандаг-Очир: -Төсвөө хэлэлцээгүй байж ажил хэлэлцэх нь зөв үү. Төлөвлөсөн ажил хэрэгжих боломжтой юу?
Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү: -Ирэх оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Монгол Улсын ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцээгүй тул нарийвчлан тооцоолол хэлэх боломжгүй. Гэхдээ ямар нэгэн эх судалгаа, эх үүсвэргүй тавьсан тоо биш. Ирэх онд орлого нэмэгдүүлэх боломжит бүх арга хэмжээг авна.
Төлөөлөгч Ц.Баатархүү: –Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улс, нийслэлийн төсвөөр хийх ажлуудыг хэрхэн уялдуулж байна вэ. Томуу, томуу төст өвчний гаралт ихэслээ. Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина гэж байсан. 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд энэ ажил тодорхой бус байна. Тодруулахгүй юу?
Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Намайг ажлаа авахад л хүүхдийн эмнэлгийн талаар ярьж байсан. Миний бодлоор дагнасан хүүхдийн эмнэлгээс илүүтэй, хүүхдийн тасаг нээх нь оновчтой болов уу. Яармаг дахь шинэ эмнэлгийг ашиглалтад оруулахаар Улсын хоёрдугаар төв эмнэлэг тийш нүүнэ. Тэгэхээр тус эмнэлгийн газар дээр хүүхдийн амбулатори барих асуудал ярина.
Төлөөлөгч Ж.Эрдэнэбат: -Тус эмнэлгийг барихаар нэг тэрбум төгрөг суулгаж байсан. Хэрэгжүүлэх компанитай гэрээ байгуулж, зураг төслийг нь гаргасан. Гэвч ажил удаашралтай байгаа учраас төсөв нь татагдсан юм. Гэрээ байгуулсан “Асар өргөө” компанийн асуудлыг цэгцлэх шаардлага бий.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун: -Хуучин барилгын нийслэлийн өмчөөс хассан. Газрын асуудлыг нь шийдчихсэн.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: -Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө баталсан. Бид эх үүсвэртэйгээ тэмцэх хэрэгтэй. Гэр хороолол буюу дэд бүтцэд холбогдоогүй бүсэд амьдарч буй 200 гаруй мянган өрх болон халаалтын зуухууд байна. Тиймээс дэд бүтцэд холбож, халаалтын зуухуудыг буулгах ажлыг эрчимжүүлж байна. Өнөө жил 68 зуух буулгалаа. Ирэх онд 70 зуух буулгана.
Төлөөлөгч Т.Цэрэнноров: -Борооны ус зайлуулах шугам сүлжээ дутмагаас болоод зам, талбай, барилга байгууламж усанд автсан. Өнгөрсөн онд 1.5 тэрбум төгрөгөөр 15 байршилд шугам угсралтын ажил хийсэн. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх ажил ямар байдлаар үргэлжлэх вэ?
Нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр: –Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажил хийнэ. Мөн үерийн хамгаалалтыг сайжруулахаар хоёр тэрбум төгрөг төсөвт суулгахаар төлөвлөж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
