Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр АМГТГ-ын дарга Б.Хэрлэн “Дотоодод хуурамч шатахууны үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Энд хоёр асуудал яригддаг. Хилийн гадна боловсруулсан хуурамч шатахуун орж ирдэг гэсэн яриа бий. Шалгалтаар ийм төрлийн зөрчил илрээгүй. Харин дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холилт хийх замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн” гэсэн юм. Олны үг ортой гэж хуурамч шатахуун манай зах зээлд эргэлдэж байгаа нь ийнхүү албаны хүний үгээр баталгаажлаа.
Энэ асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд яригддаг байсан ч “барьж авч” чаддаггүй байлаа. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “найруулах”, “нэрэх” нь компаниудад ашиг орлоготой бизнес болчхоод байгаа тухай өмнө нь нэг бус удаа ярьж байсан. Харин энэ удаа албаныхан шалгалтаар илрүүлээд холбогдох дүгнэлтээ хүргүүлсэн гэлээ.
Эдгээр бүтээгдэхүүнийг зэс угааж, боловсруулахад ашигладаг ч хувь хэмжээ нь өчүүхэн бага гэдгийг албаныхан хэлж байна. Тэгвэл дээрх материалаар хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэсэн хардлага бий. Энэ нь бараг батлагдчихлаа. Энэхүү хуурамч шатахууныг хэрэглэгчид авч, машин нь эвдрэл гэмтэлтэй болж өнөөг хүрсэн ойлгомжтой байна.
Өмнө нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын зах зээлд хуурамч шатахуун худалдаалах болсон талаар мэдээлж байв. Тэд нийслэлийн Багахангай дүүрэгт байрладаг “Трафигура” компани хуурамч шатахуун үйлдвэрлэж байгааг зарлаж байсан. Гэсэн ч МХЕГ-аас энэ мэдээллийг үгүйсгэсэн байдаг. АМГТГ-аас одоогоор ямар компани шатахуун хуурамчаар үйлдвэрлэж борлуулж байсныг зарлаагүй ч удахгүй энэ асуудал шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
