Есдүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн Ш-ийн 13 настай хүү Б гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 116 нийт 128 хүн, 12 автомашинтай есөн бүлэгт хуваагдаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул ажиллагааг түр зогсоосон байна.
Энэ сарын 28-ны өдрийн 09 цагийн үед, эрэн хайж байсан 13 настай Б хүү эсэн мэнд олджээ. Хүү айлын эзэнгүй байшинд хоноглож байсан бөгөөд юуны учир гэрээсээ явсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнийг олсон хүмүүс сургуулийн нийгмийн ажилтанд нь хүлээлгэж өгчээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
