Польшийн нэртэй туйл судлаач Марек Каменский цахилгаан машинаар 20.000 гаруй км аялахаар төлөвлөжээ. Уг аялал нь Польшоос Орос, Монгол, Хятад, Солонгос Япон хүртэл үргэлжлэх юм.

Тэрээр хэлэхдээ “ Цахилгаан машин бол зөвхөн хот дотор явах тээврийн хэрэгсэл биш. Түүгээр аялах нь сонирхолтойгоос гадна байгальдаа ээлтэй эко аялах боломжтой юм. Дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын талаар маш их ярьж байна. Агаарын бохирдлын 70 хувийг машинаас гарч байгаа утаа эзэлдэг. Би цахилгаан машинаар аялах нь байгалиа хайрлаад зогсохгүй хямдхан зардлаар 20.000 гаруй км-ыг туулан аялаж болохыг хүмүүст ойлгуулахаар хичээж байна. Бид өдөр дутамдаа цахилгаан машин унаж болохоос гадна аялах боломжтой шүү гэдгийг харуулж байгаад үнэхээр сэтгэл хөдлөж байна” хэмээн ярьсан юм. Марек Каменский одоогоор 10.000 км замыг цахилгаан машинаар туулаад байгаа бөгөөд өчигдөр орой Монгол улсад иржээ. Аялалын явцад гарч байгаа бүх зардлыг өөрөөсөө гаргаж байгаа төдийгүй ямар нэгэн ивээн тэтгэгч байхгүй гэдгийг тэрээр онцолсон юм.

Сэтгүүлч: Цахилгаан машин нэг цэнэглээд хичнээн км явах боломжтой вэ?
Каменский : Зориулалтын станц дээр цэнэглэх юм бол 1цаг цэнэглээд 300 км явах боломжтой. Өөр газар цэнэглэхээр болбол 15 цаг цэнэглэж байж 300 км явах боломжтой.

Сэтгүүлч: Зориулалтын цахилгаан станц хэр олон байдаг вэ. Аялалын явцад цэнэг дуусах гэх мэт ямар нэгэн асуудал гарсан уу.
Каменский: Зориулалтын цахилгаан цэнэглэдэг станцууд их олон байдаг учраас тийм асуудал гараагүй л байна. Саад гэх юм бол зам бартаа болон нүхтэй байх юм их удаан явах асуудал гарсан. Хэрвээ зам ямар нэгэн асуудалгүй бол тийм асуудал гарахгүй.

Сэтгүүлч: Одоогоор хэдэн төгрөгний зардал гарсан вэ?
Каменский: Яг хэдэн төгрөг гарсан талаар мэдэхгүй байна. Зөвхөн буудалд хоносон болон хоол унд гэх ахуйн зардал гарсан. Барагцаалвал 500-600 мянган евро гарсан байх. Хэрвээ бензин хийгээд аяласан бол үүнээс ч их зардал гарах байсан байх шүү.

Сэтгүүлч: Цахилгаан машин хэдэн төгрөгний үнэтэй байдаг вэ?
Каменский: Миний унаж байгаа машин бол 330 мянган евро-гийн үнэтэй Nissan LEAF маркийн уг цахилгаан машиныг Nissan Компани 2 жилийн хугацаатайгаар надад өгсөн.
Сэтгүүлч Г.Гэрлээ
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...