Дорноговь аймгийн Замын-Үүдэд 69 машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол жолооч нар хил хааж жагссан байна. Учир нь тухайн үйлчилгээг үзүүлэхдээ стандартын дагуу, сандал суудалтайгаа ороод стандартын дагуу ачаагаа ач гэсэн шаардлага Хятадуудын зүгээс тавьсан юм байна. 
Харин эл шаардлагыг эсэргүүцсэн монгол жолооч нар ийнхүү хил хаагаад байгаа аж. Тэд Ерөнхий сайдыг Замын-Үүдэд ирж энэ асуудлыг шийдэж өгтөл хил нээхгүй хэмээж байгаа аж. Ерөнхий сайд энэ сарын 21-нд Дорноговь аймагт очиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа билээ.
Уг жагсаалын улмаас хилээр орох гарах бүх хөдөлгөөн хаагдаж, хил гарах гэсэн хүмүүс тэнд яах учраа олохгүй байдалтай байгаа талаар тэнд байгаа иргэд мэдээлж байна. Халуунд нялх хүүхэдтэй хүмүүс ч олон цагаар өдөржин зогсож буй аж.
Б.БУРМАА
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...