Чөлөөт зах зээлтэй ардчилсан улсын төр нь хувь хүний болон бизнесийн аюулгүй байдал, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй хэмээн ойлгодог. Ийм ч учраас монголчууд 28 жилийн турш өөрсдөө ч туршилтад орохоос буцахгүйгээр эргэлт буцалтгүй зүтгэж өнөөдрийн энэ нийгмийг бий болгосон гэж итгэдэг. Мэдээж, төр улсыг бий болгож буй нийгэм, нийгмийн оршин тогтнохын үндэс хувь хүний болон нийтийн өмчийн аюулгүй байдал нэн чухал нь ойлгомжтой. Харин төр хоёуланг нь ижил тэгш нөхцөлд хамгаалж, өөрийн болон өрөөлийн халдлагаас хамгаалах учиртай. Хууль зүйн байнгын хорооноос “Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрүүдийн (“Эрдэнэт үйлдвэр” ба “Монголросцветмет”) 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн, 100 хувь улсын үйлдвэрийн статусаар ажиллуулах санал”-ыг 2017 оны нэгдүгээр сарын 24-нд гаргасан байдаг.
Тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ 49 хувийн асуудал олон нийтийн анхаарлыг татаад эхлэнгүүт ээлжит шоугаа хийсэн нь уг асуудалд ихэд шийдэмгий ажиллаж буй мэт харагдаж УИХ-д орж өмөөрсөн дүрд “тоглосон” юм. Нэг л удаа нэлээд шийдэмгий мэт харагдах энэ үйдлийн ард өөрийн “овоолгыг” хамгаалахын тулд тал засаж УИХ-д орж өмөөрсөн дүрд “тоглосон” түүний ээлжит төрхийн харин тухайн үед хүмүүс анзаарсан нь цөөхөн байсан гэж болно. Өөрөөр хэлбэл УИХ-д орж ирэн өмөөрсөн дүрд тоглосон түүний “шидэт” ажиллагааны ард А-2 овоолгыг эзэмшилдээ авч үлдэх буултыг Засгийн газартай хийсэн байдаг. Энэ ч утгаараа тохиролцсоныхоо дараа асуудлаас гарч, сураггүй болсон бөгөөд хэрэв тэр 49 хувийг худалдан авагч талд байсан бол хэзээ ч амаа хамхихгүй нь тодорхой байлаа. Учир нь 14 сая ам.доллар бол их мөнгө, түүний төлөө тэр юу ч хийхээс, хэнтэй ч тохиролцохоос буцахгүй байсан. Ингэснээр 49 хувь “улстөрийн хамгаалалтгүй” болсон мэт харагдаж, Ц.Нямдоржийн дураараа дургилт эхэлсэн хэмээгдэх болсоныг бид мэднэ. Харин “Эрдэнэт” 100 хувь улсын мэдэлд орвол экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жилийн 14 сая ам.доллалаар тоологдох ашиг насан туршид нь үлдэх бөгөөд магадгүй дараагийн 4 дүгээр отвалыг эзэмших тохиролцоотой байсан тухай мэдээлэл гарч байсныг мартаж болохгүй юм…
Х.Хонго
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
