Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компанийн олборлолтын талбайд энэ сарын 4-нд харамсалтай осол болж хүний амь эндсэн байна. Тус компанийн ажилтан, Улаанбаатар хотын харъяат 43 настай иргэн А хүнд даацын дозер маркийн тээврийн хэрэгсэлд дайруулж амиа алджээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач нүүрсний овоолгод дээр ажиллаж байсан бөгөөд машинаа унтраалгүйгээр буусан нь осол гарах шалтгаан болсон бололтой. Талийгаач жолоодлогогүй болсон машинаа зогсоох гэж оролдож байгаад дайруулж амиа алдсан гэнэ. Уг харамсалтай хэргийг нүдээр харсан гэрч байхгүй ч талийгаачийг олох үед бүэн эрхтэн байхгүй болтлоо бүх бие нь няцарсан байсан аж.
Харамсалтай нь дээрх хэргийг “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компанийн удирдлагууд гадагшаа задруулахгүй байхыг бүх хэлтэс албадынхаа ажилтнуудад үүрэгдэж, энэ хэргийн талаар мэдээлэл гадагшлуулсан байх аваас тэр хүнийг ажлаас нь хална хэмээн мэдэгдсэн тухай эх сурвалж мөн ам алдсан юм.
Харин осол болсноос хойш хоёр хоногийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэнд талийгаачийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа юм байна. Хохирогч өмнө нь “Энержи ресурс” компанид ажиллаж байгаад “Эрдэнэс таван толгой” руу шилжээд удаагүй байсан гэнэ.
Болсон хэрэг явдлын талаар “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компанийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад,”Бид өөр мэдээлэл бэлдэж байгаа тул завгүй байна. Энэ хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” хэмээх хариултыг өгсөн байна. Уг хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй гэх дүгнэлтийг гаргаад байгаа сурагтай.
Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор бүх бурууг талийгаачид тохоод өнгөрөх сонирхол компанийн удирдлагуудад байхыг үгүйсгэх аргагүй гэсэн хардлагыг бидэнд ойрын эх сурвалж хэлсэн. Учир нь компанийн удирдлагууд осол гарсан даруйд талийгаачийн ар гэрт мэдэгдэлгүй хоёр хоносон нь ийн хардлага төрүүлэх болсон байна. Мөн осол болсон талаар компанийн удирдлага ар гэрийнхэнд даруйхан мэдэгдэж, талийгаачийн ар гэрийнхнээс уучлал хүссэн бол асуудал газар авахгүй байх боломж байсан талаар ч эх сурвалж өгүүлсэн юм.
Х.Мандуул
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
