Гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн гээд баахан график хийгээд тавьчих юм. Гэмт хэргийн илрүүлэлт өсч байгаа нь сайн биз, хамаа алга. Хамгийн гол нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Иргэд олон нийтэд гэмт хэрэг гардаггүй хороо, дүүрэг, гудамж талбай байдаг тухай мэдээлэл л хэрэгтэй байна. Түүнээс тэр олон график мэдээлэл огт хэрэггүй. Угаасаа л халаасны хулгайчид, дээрэмчиддээ баригдаж өтөх шахсан хотод амьдарч байгаатайгаа та бүхний яриад байдаг ард түмэн чинь эвлэрчихээд байна.
Тэр бүү хэл өглөө гэрээсээ гарсан хүн өдөр, орой хэн нэгэн новшийн гарт гэм зэмгүй байж өртөж амиа алдах, хүчирхийлүүлж доромжлуулах асуудал маш их байсаар байна. Ийм байхад, шал худлаа харагдаж байна наад графикууд чинь. Үнэхээр худлаа санагдаад, харагдаад байгаа юм шүү дээ, цагдаагийн дарга нараа, гэмт хэргээс урьдчилан сэргийллээ гээд маш ихээр зурагт хуудас нааж тайлан гаргахаас илүү дорвитой ажилладаггүй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ажлын албадын дарга нар аа, эвэртэн туурайтнуудаа… Ард иргэдийнхээ амьдрал хэрэгтэй, тэдний амь нас, эд хөрөнгийг үнэхээр хамгаалж чадаж байгаа ганцхан ажил л хийчихээд энэ гудамж, энэ талбай, энэ хороонд нэг ч гэмт хэрэг гараагүй, цаашдаа ч гарахгүй, бид ингэж ажиллаж чадлаа гээд мэдээ өгчих л дөө…
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чинь гарсан гэмт хэргийг илрүүлсэнээ ярих биш биз дээ… хэдий болтол ингэж андуурч ажиллах юм бэ, монголын цагдаагийн байгууллага… Өмнө ийм л байсан, үргэлж ийм л байна… гэдэг байдлаасаа гарч, үнэхээр гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж чадаж ажиллаж байгаа тэр ажилтан ажилчдаа урамшуулмаар юм. Тэдэндээ урам өг л дөө. Дарга нарт таалагдаж урагшилдаг байдлаа л өөрчлөх цаг хэдийнэ болчихоод байна, цагдаагийн дарга нар аа, хууль зүйн яамныхаан, сэрээч наад нойрноосоо…
Сэтгүүлч Х.Ган-Ялалт
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
