Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсан. Үүнээс хойш 20 орчим жил хэрэгжиж байна. Энэ хугацаанд нэлээд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан ч өнөөдөр бүрэн зохицуулалт болж чадахгүй байгаа аж. Иймд энэ хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг нийт гишүүдийн 75.6 хувь нь дэмжээд байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар маш олон өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.
- Дадлагажигч, туршилтын ажилтан тухайн байгууллагад хөдөлмөр хийж байгаа бол цалин хөлс авах эрхийг хуульчилж өгчээ. Хөдөлмөрийн хөлсийг хэрхэн тооцож өгөхийг тухайн байгууллага дотоод журмаараа шийдвэрлэх аж.
- Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан байна.
- Үсчин, гоо сайханч, дархан, мужаан зэрэг мэргэжилтэй хүмүүс ур чадвар, мэргэжлийн төвшнөөсөө хамаарч ялгамжтай цалин авдаг байх зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад цоо шинээр оруулж өгчээ.
- Нийтээр амрах баярын өдөр долоо хоногийн бямба, ням гаригт таарах юм бол ажлын өдөрт шилжүүлэн, нөхөн амраадаг байх заалтыг оруулжээ. Одоогийн мөрдөж байгаа хуулиар нийтээр амрах баярын өдөр нэг жилд 14 удаа тохиодог байна.
- Тухайн ажилтанд сахилгын шийтгэлийг давхардуулж оноохгүй байхыг хуулийн төсөлд тусгажээ.
- Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан оруулжээ.
- Цагийн ажилтан цалин хөлсөө хэдий хугацаанд авахаа ажил олгогчтой тохирч, ээлжийн амралт авах эрхийг хуулийн төсөлд тусгасан байна.
- Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
- Хөдөлмөрийн маргааныг агуулгаар нь хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилан:
- эрхийн маргааныг аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр
- сонирхлын маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлэх, дараагийн шатанд хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэх, сүүлийн шатны арга хэмжээ болгож ажил хаялт зохион байгуулах дараалалтай байхаар зохицуулсан байна.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
