УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар бэлтгэсэн инфографикуудыг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм болон УИХ-ын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээллийг толилуулж байна.

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 18 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 95 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 5 хууль, гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 7 хууль, Улсын Их Хурлын 54 тогтоолыг тус тус баталсан байна.
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 2, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 7, нийт 9 ажлын хэсэг ажиллав. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 70 гишүүн оролцож ажилласан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан Улсын Их Хурлын 25 гишүүн 93 асуудлаар 18 удаагийн асуулга, 2 асуулт тус тус тавьсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 15 гишүүний нийт 8 асуулгын хариуг сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 86 гишүүн 228 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна.

Харин Улсын Их Хурлын Байнгын хороод 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 132 удаа хуралдаж, 284 хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/-ийг хэлэлцэж, Байнгын хорооны 147 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.
Иргэний 300 өргөдөл, гомдол хүлээн авснаас 233 өргөдөл, гомдолд хариу өгч шийдвэрлэсэн ба албан байгууллага, аж ахуйн нэгжээс 511 албан бичиг ирүүлснээс 417 албан бичигт хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, хариу өгсөн байна.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
