Монгол Улс анх удаа мэргэжлийн дугуйн багтай болжээ

Монголын дугуйн холбоо Францын хагас мэргэжлийн “Continental team” багтай хамтран ажиллахаар болжээ. Монголын дугуй холбоо нэр дээрээсээ түүхэндээ анх удаа мэргэжлийн дугуйн “ROJECT NICE COTE D’AZUR” баг байгуулж байгаа нь энэ бөгөөд “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрх авах зорилготой ажиллаж эхэллээ. Энэ баг нь дэргэдээ Монголын зургаан залуу дугуйчин, Франц, Австралийн тус бүр нэг тамирчин элсүүлжээ. Багийн бүрэлдэхүүнд Б.Идэрболд, Б.Буяндэлгэр, Д.Эрхэс, Э.Алтан-Очир, Н.Буянтогтох, С.Аюуш-Очир, К.Стефан, К.Брендан нарын найман дугуйчин бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцох юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *