Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Сургалт, зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав үг хэллээ.

Тэрбээр “Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудад улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл, гадаад, дотоод аюулгүй байдал, удирдлагын арга барилыг хэрхэн хөгжүүлэх, манлайлах, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэж, цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилттой уялдуулж цагдаагийн төв байгууллагаас үүрэг, ажлын чиглэл өгнө. Удирдах ажилтнуудын зохион байгуулалт, идэвх, санаачилгаас цагдаа, дотоодын цэргийн байгууллага хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо хэрхэн хангаж, ямар үр дүнд хүрэх нь шалтгаална. Та бүхнийг хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо бүрэн ханган биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэж онцлон хэлээд, удирдах ажилтнуудыг сургалт, зөвлөгөөндөө идэвхтэй, ажил хэрэгчээр оролцохыг хүссэн юм. Сургалт, зөвлөгөөн энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд цагдаа, дотоодын цэргийн алба, нэгж, анги, байгууллагын удирдах ажилтнууд оролцож байна.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
