Токио хотноо болж буй Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд 71 дэх их аварга Какүрюү М.Ананд, Точиношинг давснаар нэг ч өвдөг шороодолгүйгээр тэмцээнийг хошуучилж байна. Түүнтэй хамт сэкивакэ Митакүэми долоон даваатай башёг тэргүүлж яваа юм. Тэдний араас озэки Гоэйдо болон Точиношин нарын гурван бөх 6 даваа, нэг унаатай нэхэж байга. Өчигдөр Гоэйдо, комүсүби Такакейшёогоор зургаа дахь даваагаа авчээ.
Монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, озэки Такаясүг давж, гурван даваатай болсон бол сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжид ялагдаж, 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Мөн Араваши Э.Дөлгөөн Чиёотайрюүгээр 4 дэх даваагаа авчээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргал, Кисэносато болон озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хүчтэнүүд бэртлийн улмаас Хацү башёгийн дундаас орхиж гараад байгаа билээ.
Өнөөдөр их аварга М.Какүрюү мэагашира Сётайтай барилдахаар оноолт таарсан бол түүнтэй хамт тэмцээнийг тэргүүлж буй Митакүэми Ичиножёо А.Ичинноровтой барилдах юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
