Энэ талаар тус сумын иргэд “Манай суманд 38 ширхэг уул уурхайн лиценз байна. Эдгээрийн 25 нь ашиглалтын лиценз бөгөөд үлдсэн 13 нь хайгуулынх. Өмнөговь аймгийн Гурван тэс сум уул уурхайгаас болоод бэлчээргүйдэж, малчдын амьдрал хүнд байна.
Малчдын эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл алдагдаж байгаа учраас газар олгох эрхийг олгодог хүмүүст бодит байдал ямар байгаа вэ гэдгийг дуулгахаар ирсэн. Бид уурхайн үйл ажиллагаагаа зогсоох байх гэж тэвчиж зөндөө хүлээсэн.
Уул уурхайгаас болж Өмнөговь аймгийн Гурван тэс суманд бүтэн нутаг үлдэхгүй нь. Энэ нөхцөл байдлыг шийдвэр гаргах түвшний хүмүүс анхаарч шийдвэр гаргаасай.
Нутаг орноо хамгаалахын тулд бид 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлснийг зогсоохыг шаардаж байна” гэдгээ хэллээ.
Энэ талаар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн Н.Эрдэнэжаргал “Гурван тэс сумын 3,4-р багийн нутагт уул уурхайн компани өнгөрсөн жил 3 сарын 2-нд очсон. Уг компанийг анх орж ирэхэд бид нутагтаа оруулахгүй гэдгээ хэлсэн.
Тэгсэн хэдий ч нутгийн иргэдийн үгийг үл тоон, биднийг басамжлан доромжилж байна. Би өөрийн биеэр УИХ-ын өргөдлийн байнгын хороонд уул уурхайн компанийг нутгаасаа гаргах талаар 880 хүний гарын үсэгтэй өргөдлийг өгсөн.
УИХ нутгийн иргэдийн өргөдлийг хүлээн аваад одоо хүртэл хариу хэлээгүй. Манай сумын иргэдийг авраач гэж хүсмээр байна” гэсэн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
