Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 290 дуудлага иржээ.
Үүнээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 16 гэмтэж бэртэж, орон нутагт 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн ноцтой хэргүүд гарсан байна. Тухайн өдөр зам тээврийн осолд бага насны нийт 7 хүүхэд өртсөний 5 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртжээ.
Тухайн өдөр нийслэл хотын гудамж замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 366 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдөх хэлбэрээр 11 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.
Тухайлбал:
Нийслэлд:
- СХД-ийн нутаг Товчооны зам “Сод монгол” ШТС-ын урд замд амины N.Sunny маркийн автомашины жолооч нь H.Sonata-6, T.Prado маркийн автомашинуудтай мөргөлдөж жолооч 41настай Б, 16 настай А, 11 настай Т, 15 настай Г, 11 настай С нарын 5 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Төв аймгийн нутаг Жирмийн цагаан нуур гэх газрын асфальтан замд T.Pruis-30 маркийн автомашин T.Landcruiser-200 маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч 45 настай Б-н амь нас хохирч 6 хүн гэмтсэн хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
Хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай улсын хувьд их байна. Тухайлбал: Багшийн дээдийн уулзвар, МИС-ийн уулзвар, Цэцэг төвийн уулзвар, Төв шуудангийн уулзвар зэрэг.
Иймээс тус албанаас энэ төрлийн зөрчилд тавих хяналтыг эрчимжүүлэх, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, түгжрэл саатлыг бууруулах чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна гэж ЗЦА-наас мэдээллээ.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мён 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж төрийн...
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
