Нэг тогтcон процедур 10 гаруй жил манай улсад хэрэгжиж байгааг цөөн үгээр багцлах гэж оролдьё. Учир нь манай улс төрчид МУИС тэргүүтэй бусад их дээд сургуулиудын оюутны зөвлөлд байдаг сонгуульт болон идэвхтэй оюутнуудаас шилж сонгоод, туслахын туслахаараа ажилд авдаг. Ингэж сонгогдсон хэдий ч тухайн оюутан гишүүний жинхэнэ туслах нь биш. Гэхдээ гүйдэг туслах* гэсэн үг. Мэдээж энэ сонголтод хамрагдагчдын дийлэнх нь сонголт хийсэн гишүүний нутгийн “бэби”-нүүд байвал давуу тал нь болно. Сонголтод хамрагдсан оюутан цаашаагаа тухайн сургуулийн нутгийнхаа оюутнуудыг нэгтгэнэ. Туслахын туслах хэдий ч цалин урамшуулалтай. Хувцасаа шинэчилж, гишүүний туслахын час улаан хавтастай үнэмлэхтэй… Хоолойгоо шахаж ярьдаг болсон, байнга л нэг цүнх гартаа санжигнуулж, чанга, нам дуугаар гишүүнийхээ талаар сайхан үгийг урсгаад л нутгийн, улсы хөгжлийн талаар “алтан” санаачилга хөрвүүлээд л… бусад оюутнуудаас тэс ондоо…
Ийм хүн Их сургуулийн оюутны холбооны бүрэлдэхүүнд байгаа хүн бол масс оюутнууддаа их нөлөөтэй байдаг давуу талтай. Учир нь оюутны виза карт хурдан гаргах. Автобусны билет шаглах. Шилдэг оюутанд нэрээ дэвшүүлэх. Бусад өргөмжлөлүүдийн эрхийг өөрийн талдаа олгох.Гишүүний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж төлбөрөө хөнгөлүүлэх гэх мэтээр ашигтай зүйлийн “эх булаг” нь бараг л тэр харагдах учир түүнтэй танилцах, ойртох, чадвал гишүүнд таалагдах дараагийн хүн болохын тулд оюутнууд ч түүний давсан босгоор давчих санаатай ил далд өрсөлдөнө. Харин дээрх боломжуудыг түрүүлж “халаасалсан” оюутан бол сургууль дотроо гишүүн л гэсэн үг… Цаашаа явлаа… Бэлтгэгдсэн оюутан сургуулиа төгслөө. Гишүүн хажуудаа авна. Жинхэнэ туслахаар дэвшиж ажиллана… За гишүүн шиг харагдах гээд л хичээх тусам, улам гишүүн болж байгаагаа мэдэрнэ… хүрээ тэлэх ажилдаа гаршина, мэргэшинэ, хор найруулна, хүрээ томорно…
Туслахын туслах байхдаа гишүүн байхын гоёыг мэдэрсэн залуугийн мөрөөдөл нь гишүүн л байх нь ойлгомжтой. Тиймээс гишүүн шиг ярина. Гишүүн шиг хувцаслана. Итгэл үнэмшилээ доод курсынхэндээ “тарина”, түгээнэ. Ингээд тэд ургацаа хураана. Хүрээгээ тэлнэ.Гишүүн шүтээнээ шүтэж, ар тал нь бэхэжнэ.Нэгэнт гишүүнийхээ гишгэлт бүрийг дагадаг болохоор …. арга механизмыг нь сайн мэдээд авдаг. Цааш улам төгөлдөржүүлж, мэргэшинэ. Гишүүний туслах гэсэн улаан үнэмлэхээ үзүүлээд энд тэнд нэвтэрч байгаа нь сүртэй учир улам дурлаж, улам шунана…
Гишүүнийхээ тусламжтайгаар магистраа автоматаар хамгаалчихна. ахиж зүтгээд Удирдлагын академи гэдэг том нэртэй жижиг сургуулийг төгсөнө. Угаасаа тэнд намын харьяаллаар нь сургадаг МАН-ын тэтгэлэгт, АН-ын тэтгэлэгт гээд ангиуд тэднийг хүлээж байгаа юм чинь төгсөхөд асуудалгүй. Бүртгүүлчихнэ, аяндаа төгсөнө… Энэ хугацаанд илтгэх урлагийн сургалтад хамрагдаад яриад сурчихна. Ингээд л … жинхэнэ цүнх баригч болчихсон байдаг… Түүнд одоо ганцхан алхаад л гишүүн болно гэсэн итгэл үнэмшил алтангадас шиг чигийг нь зааж хонгилд гялалзах тэр улаан гэрлийн төлөө үхэн хатан зүтгэнэ…
Хонгилыг туулан гарч ирэхэд тэр одоо Цүнх баригч биш Тархи угаагч буюу Улсын Их Хурлын гишүүн болсон байна….
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
