Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамтарсан хэвлэлийн бага боллоо.
Шинэ жилийн болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрөгч онд нийт 77890 хүн осол гэмтлийн яаралтай тусламж авсны 6773 хүн нь шинэ жилийн баярын өдрүүдээр тусламж авахаар хандсан байна. Гэтэл энэ оны эхний 11 сарын байдлаар 77903 хүн тус төвөөс яаралтай тусламж авсан тоон мэдээлэл гарчээ.
Тус төвийн Эмчилгээ, тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн ярихдаа “Шинэ жилийн баярын өдрөөрөө хамт олонтойгоо баяраа тэмдэглэж, согтуурсны улмаас гар хөлөө хөлдөөж, тайруулах, осгох, амь насаа алдах тохиолдол ихээр гардаг. Тиймээс хамт олноороо баяраа сайхан тэмдэглэхээс гадна бие биедээ санаа тавьж, гэртээ эсэн мэнд харьсан эсэхэд анхаарах хэрэгтэй байна. Манай төвийн яаралтай тусламжийн тасаг жирийн өдрүүдэд 250-300 хүнд үйлчилдэг бол баярын өдрүүдэд энэ тоо 500-д хүрдэг. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард гэхэд 18 нас хүрээгүй гурван хүүхэд, 18-21 насны 90 хүүхэд тусламж авахаар хандсан” гэв.
“Байгууллага, аж ахуйн нэгжүүд баяр ёслолын арга хэмжээг сайхан тэмдэглэхэд анхаарал хандуулдаг ч баяр дууссаны дараа аюулгүй байдалд анхаарал хандуулдаггүй.
Энэ байдлаас шалтгаалаад шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс хулгай, танхай, дээрэм, зам тээврийн осол, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэндээрээ хохирдог гэдгийг цагдаагийн албаныхан онцоллоо.
Тиймээс:
- Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэн найдвартай такси, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжтэй хамтран ажиллах, ажилчдаа гэрт нь хүргэж өгөх зэрэгт анхаарах
- Баярыг зүй зохистой тэмдэглэх талаар ажилчдадаа зөвлөмж хүргүүлэх,
- Зөвшөөрөлгүй газраас гарал үүсэл тодорхойгүй салют, бенгалын гал худалдан авахгүй байх, гудамж талбай, олон нийтийн газар зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгслээр буудлага хийхгүй байхыг анхааруулж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
