БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойшхи хүнд цаг үед АХБ техникийн болон буцалтгүй тусламж хэлбэрээр олон удаагийн дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, энэ онд тохиож буй АХБ-ны 50 жилийн ойн баярын мэнд хүргэв. Улмаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, өөрийн зүгээс хийхээр зорьж буй ажил болон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах саналаа АХБ-ны суурин төлөөлөгчид уламжилсан юм. Тухайлбал, байгаль орчны лаборатори, цаг агаарын мэдээ цуглуулах дэд станцын шинэчлэлийг хөнгөлттэй зээлийн нөхцөлөөр шийдвэрлэх зэрэг саналаа хэллээ. АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментай “Ногоон зээлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр аялал жуулчлал, агаар, орчны бохирдлын асуудлыг хувийн хэвшилд тулгуурлан шийдвэрлэх БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд ирэх долоо хоногт болох уулзалтаар дээрх асуудлуудыг ажил хэргийн төвшинд тохиролцон шийдвэрлэх боломжтой гэдгийг дуулгасан юм.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
