Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар агаарын бохирдол хамгийн ихтэй нийслэлийн цэгүүдэд ажиллалаа.Тодруулбал, Агаар,орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2017 онд 45 яндаг буулгаж, 56 барилгыг төвийн шугам сүлжээнд холбосон. Энэ ажлын бодит үр дүн болох Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хувьд төвийн шугам сүлжээнд холбогдохоос өмнө дулааныхаа зардалд сард 22 сая төгрөг төлдөг байсан бол одоо 4 сая төгрөг зарцуулдаг болсон аж. Тус сургууль нь “Эко сургууль” бөгөөд Япон улсаас хэрэгжсэн Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслөөс www.agaar.mn сайт дээр агаарын чанарын мэдээг дамжуулах дэлгэцийг байршуулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэгийн хувьд Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд 83 сая төгрөгийн өртгөөр дээвэр, хана, туурганы дулаалга, 7 ангид агаар шүүгч байрлуулах ажлыг хийсэн байна. Тус цэцэрлэг нь 1800 м2 талбайтай бөгөөд нүүрсээр галладаг нам даралтын зуух болон бойлуурын халаалттай. Өргөтгөл болох 1000 м2-ыг шөнийн цагаар цахилгаан 60 кВт-ын 2 ширхэг DAKON бойлуурын шалны халаалтаар халаадаг байсан. Сангийн холболтууд нь хуучирч муудсан, дулаан түгээлт муу, 1 давхрын баруун хойд хэсэг нь халдаггүй, усны эзлэхүүн өндөр, хуучны ОХУ, БНХАУ-ын ширмэн парнуудтай байсан байна. Харин “Улаанбаатар Цэвэр агаар” төслийн хүрээнд 1-1,5 метрийн урттай 64 ширхэг вакум радиотороор парнуудыг сольж , Герман улсын насос 2 ширхгийг суурилуулж, Солонгосын ялтсан бойлуур болон монголчуудын бүтээсэн MGL-Т ууран бойлуурыг суурилуулж, бүх өрөөг жигд халаасны үр дүнд дулааныхаа зардлыг 3 дахин бууруулсан талаар цэцэрлэгийн эрхлэгч хэлж байлаа.

Хүүхдүүд цэцэрлэг, сургууль дээрээ өдрийн 80 хувийг өнгөрөөдөг учир Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажил үр дүнд хүрч байгааг энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Ерөнхий сайдад хэлсэн юм. Энэхүү үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж, нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой I, II бүсийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг утааны хор хөнөөлөөс хамгаалах шийдвэр гаргасныг БАОЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар олон нийтэд танилцууллаа.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...