Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд биш, эдийн засагт, хөрөнгө оруулалтад, ажлын байранд тусдаг.
Өнөөдөр хэлэлцэгдэх ёстой байсан хэд хэдэн суурь реформын хуулиуд улс төрийн гацаанд орж байна.
- Гадаадын банк оруулж ирэх эрх зүйн орчин
Монголд олон жил яригдсан ч шийдэлд хүрээгүй нэг асуудал бол олон улсын банкны өрсөлдөөнийг нээх асуудал.
Гадаадын томоохон банк орж ирснээр:
Зээлийн хүү буурах,
Урт хугацааны санхүүжилт нэмэгдэх,
Экспортын санхүүжилт сайжрах,
Бизнесүүд хямд эх үүсвэртэй болох боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголын бизнес 18-20 хувийн зээлтэй ажиллаж байхад, олон улсын банк орж ирвэл энэ бүтэц өөрчлөгдөх боломжтой.
Ийм реформ удаашрах тусам хамгийн их ашиг хүртэгч нь өнөөгийн өндөр хүүтэй хаалттай санхүүгийн бүтэц байдаг.
- Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль
Энэ бол бизнесийн орчны хамгийн чухал реформуудын нэг.
Одоогийн тогтолцоогоор эхлээд зөвшөөрөл авахын тулд олон шат дамжлага дамжина. Дээрээс нь хуулиас давсан дүрэм, журмын дагуу бичиг цаас бүрдүүлнэ. Эцэст нь 6-12 сарын дараа зөвшөөрөл гарч, бизнес эхлэхээсээ өмнө дампуурч байна.
Шинэ өөрчлөлтийн гол агуулга:
“Заавал зөвшөөрөл авч байж хөдөлдөг тогтолцооноос мэдэгдээд үйл ажиллагаа эхэлдэг тогтолцоо руу шилжих.”
Энэ нь төрийн хүнд суртлыг багасгана.
Авлигын цонхыг хааж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чөдөр тушааг чөлөөлөх юм.
Өөрөөр хэлбэл өнөөдөр үсчин, ресторан, 8 нэрийн дэлгүүр нээх гэж хэдэн сар хүлээдэг асуудал үгүй болно.
- Эдийн засгийн эрх чөлөөний хууль
2025 оны сүүлээр өргөн мэдүүлэгдсэн энэ хууль нь эдийн засгийн оролцоонд төрийн хэт оролцоог багасгах зорилготой.
Энэ хууль бизнес эрхлэх эрхийг хамгаална. Төр зөвхөн хуульд заасан хүрээнд хязгаарлана. Зах зээлийн орчныг тогтвортой болгоно гэж заасан байна.
Энгийнээр хэлбэл:
төр “болохгүй” гэж биш, хуульд хориглоогүй бол иргэн, аж ахуйн нэгж хийх эрхтэй байх философи руу шилжиж байна.
Эцэст нь Улс төржилтийн цаана дандаа ашиг сонирхол байдаг.
Улс төрд “зарчим” гэж яригддаг ч эдийн засгийн реформын үед хамгийн чанга эсэргүүцэл гардаг нь санамсаргүй биш.
Учир нь зөвшөөрөл багасвал нөлөөллийн суваг багасна.
Гадаад банк орж ирвэл дотоодын ашиг сонирхлын тэнцвэр өөрчлөгдөнө.
Эдийн засгийн эрх чөлөө нэмэгдвэл төрөөр дамждаг хяналт багасна.
Тиймээс бойкотын цаана зөвхөн улс төрийн байр суурь биш, хуучин тогтолцоогоо хадгалах сонирхол явагддаг нь олон улсын жишигт ч байдаг.
Жишээ нь гал унтраах машин зам дээр явж байхад улс төрийн маргаан хийгээд зам хаавал хохирогч нь гал унтраах баг биш, шатаж буй айл байдаг.
Өнөөдрийн парламентын бойкот ч ялгаагүй. Хуралд суухгүй байгаа нь улс төрийн тактик байж болно.
Гэхдээ гол агуулгаараа ажлын байр,
хөрөнгө оруулалт, бизнес эхлүүлэх боломж, иргэдийн орлого чөдөрлөгдөж байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...