Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр /2026.02.28/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд нээлтээ хийлээ.

Тэмцээнийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр, парламент бол уг чанартаа мэтгэлцээний талбар. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилж, мэтгэлцэж, зөвшилцөж, гарцаагүй зөвийг томьёолж батлагдсан хууль тогтоомж амьдрах чадвар сайтай, үр дүнтэй байдаг гэдгийг онцолж, парламентын засаглалтай ардчилсан нийгэмд мэтгэлцэх соёл чухал байр суурь эзэлдэг. Улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоох үйл явц нь та бүхний өнөөдөр хийж байгаа шиг эрүүл мэтгэлцээн, оюун бодлын уралдаан дундаас л хамгийн зөв шийдэл болон гардаг учиртай. Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш, хамгаалахад оршдог, Үндсэн хуулийн амин сүнс юм гэв.

Мөн энэ үеэр “Чөлөөлье” санаачилгынхаа талаар танилцуулж, энэхүү санаачлага бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэйг онцоллоо. Түүнчлэн оролцогчдод хандан та бүхний гаргасан шийдэл, хэлсэн үг бүхэн Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох шинэ санаа байх болтугай гээд амжилт хүсэв.

Үүний дараа Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн Ү.Амарбат танхимын зүгээс баримталж буй бодлого, зорилт, удирдлагын багийн талаар танилцуулав. Тус танхимын зөвлөх Б.Пүрэвсүрэн үе үеийн шилдэг мэтгэлцэгчдийн талаар дурсамж яриа өрнүүлэн, шүүгч, мэтгэлцэгчид тангараг өргөснөөр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
Тус тэмцээнд 17 их, дээд сургуулийн 20 мэтгэлцээний клубийн нийт 48 шилдгийн шилдэг багууд “Чөлөөлье” уриан дор нэгдэж, парламентын мэтгэлцээнээр өөрсдийн мэдлэг чадвар, ур ухаан, авьяас билэг, судалгаа шинжилгээ, илтгэх ур чадвараараа өрсөлдөн аваргаа тодруулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...