Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ.
Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь энгийнээр тайлбарлах гээд үзье.
1. Гэмт хэргийн зүйчлэлийн тухайд
Прокуророос Ц.С, Э.Т, Б.А, Л.А нарыг Эрүүгийн хуулийн 11.4.2.1 (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах), Д.С-ийг 11.6.1 (Хөнгөн хохирол учруулах), мөн тэднийг хамтад нь 20.16.1 (Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах) гэсэн зүйл заалтуудаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийг зөвхөн прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй. Шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж болох боловч, өөрийн санаачилгаар хүндрүүлэх эрхгүй.
Чухал санамж: Гэмтлийн зэргийг (хөнгөн, хүндэвтэр, хүнд) мөрдөгч эсвэл шүүгч “хараад” тогтоодоггүй. Үүнийг зөвхөн тусгай мэдлэг бүхий Шүүх шинжилгээний байгууллага (Шинжээч) тогтоодог. Хэрэв шинжээч “Хүндэвтэр” гэж дүгнэсэн бол прокурор “Хүнд” гэж яллах боломжгүй. Хэрэв талууд үүнтэй санал нийлэхгүй бол нэмэлт шинжилгээ хийлгэх эрхтэй байдаг бөгөөд энэ хэргийн тухайд талууд гэмтлийн зэрэг дээр маргаагүй байна.
2. Хохирол ба хор уршиг
Хэргийн баримтаас харахад хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Хуулиараа хохирогч өөрөө хохирлоо тодорхойлж, тэр нь барагдсан гэж үзвэл шүүгч, прокурор тэр хэмжээг дур мэдэн нэмэгдүүлэх боломжгүй. Хохирол нөхөн төлөгдсөн байх нь ял оногдуулахад хөнгөрүүлэх гол нөхцөл болдог.
3. Оргон зайлсан гэх үйлдэл
Шинэ Эрүүгийн хуулиар сэжигтэн мөрдөн байцаалтын шатанд оргон зайлбал зөвхөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог. Харин нэгэнт баривчлагдсан эсвэл ял авсан этгээд орговол энэ нь тусдаа бие даасан гэмт хэрэг болно. Тиймээс мөрдөн байцаалтаас зугтсан үйлдэл нь үндсэн хэргийн ялыг хүндрүүлэх шууд үндэслэл болдоггүй байна.
4. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зүйл анги
Шүүх уг зүйл ангийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ нь магадгүй нэг үйлдлээр олон зүйл ангиар давхардуулж ял шийтгэхгүй байх (Nemo bis punitur pro eodem delicto) гэх зарчимтай холбоотой байх магадлалтай.
5. Оногдуулсан ялын тухайд
Хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд хуульд заасан ялын сонголт нь:
- Хөнгөн: Торгох (2.7 – 14 сая төгрөг)
- Хүндэвтэр: Зорчих эрхийг хязгаарлах (6 сараас 3 жил)
- Хүнд: Хорих ял (6 сараас 3 жил)
Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюул, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалздаг. Энэ хэрэгт хохирол барагдсан, хохирогч гомдолгүй гэх үндэслэлээр заавал хорих ял оногдуулаагүй байна. Харин торгуулийн ял нь эдгээр шүүгдэгч нарт ял шийтгэлийн ач холбогдлыг мэдрүүлэхгүй (санхүүгийн боломжоос нь шалтгаалж) гэж үзэн, зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгосон болов уу.
6. Шүүгчийн харилцаа хандлагын тухайд
Шүүгч бухимдаж байгаа бичлэг цацагдсан. Шүүгч хүн сэтгэл хөдлөлөө барих ёстой юу гэвэл тийм. Гэхдээ шүүх танхимд зангаргатай, зарчимч байх нь зөв. Харин хэн нэгний өдөөлтөд автаж, “эмнэг зан” гаргах шаардлагагүй.
Дүгнэлт: Өнгөц харахад шүүх хэнийг ч илээгүй, хуулийн хүрээнд л шийдвэр гаргасан байна. Баянд хатуу, ядууст зөөлөн хандах ёстой гэвэл энэ нь өөрөө шударга бус ёсны нэг хэлбэр юм. Баян, ядуу байхаас үл хамааран хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой.
Omnes aequales ante legem — Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...