“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа.
🔰 Нэгдлийн зарчмаар ажилласны үр дүнд бүрэлдэхүүн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж, 3.0 их наяд төгрөгийн татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна. Мөн уул уурхайн экспортын үр дүнд улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлжээ.
🔰 Тайлангийн хурлын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одхүү тэргүүтэй удирдлагууд 2025 онд геологи хайгуул, эрдэс баялгийн нөөц, санхүү, үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн нэгдлийн шилдэг компаниудыг тодрууллаа.
🔰Тухайлбал, менежментийн үйлчилгээг хамгийн сайн хэрэгжүүлэгчээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, ордыг иж бүрэн ашиглах чиглэлд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, улсын төсөв, санхүү, гадаад валютын нөөцөд оруулсан хувь нэмрээр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тус тус манлайлсан байна.
🔰Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн оруулж буй хувь нэмрийг үнэлж, шинэ Хархорум хотын захиргаанаас талархал гардууллаа.

More Stories
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Салбарын хөгжлийн шинэ үе ба “Үндэсний давхар даатгал”-ын оролцоо”
2024 оноос баталгааны даатгалыг бодлогын түвшинд нэвтрүүлж, бодит хэрэглээ болгосноор Монгол Улсын даатгалын салбарт хөгжлийн шинэ хуудас нээгдлээ. Энэхүү шинэчлэл...