Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.
Өнгөрсөн шөнө тус тэмцээний гуравдугаар шатны тойргийн тоглолтууд явагдаж дууслаа.
Гурван шатны 15 тойргийн дараах байдлаар Бразилын “FURIA”, ОХУ-ын “Team Spirit”, Францын “Team Vitality”, Германы “MOUZ”, манай улсын “The MongolZ”, Саудын Арабын “Team Falcons”, Украины “Natus Vincere”, Европын “FaZe Clan” гэсэн найман баг Playoffs шатанд шалгараад байна.
StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатны тоглолтууд энэ сарын 11-нээс эхэлнэ.
“The MongolZ” багийн хувьд энэ долоо хоногийн Баасан гарагийн шөнийн 03:00 цагт Францын “Team Vitality” багтай “Во3” журмаар тоглох хуваарь гарчээ. Энэ тоглолтод хожсон баг нь шөвгийн дөрөвт шалгарах юм.
Шөвгийн дөрөвт ОХУ-ын “Team Spirit” болон Саудын Арабын “Team Falcons” багийн аль хожсонтой нь энэ долоо хоногийн Ням гарагийн шөнийн 03:00 цагт тоглоно.
“The MongolZ” баг хамгийн сүүлд Францын “Team Vitality”-тай өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабт зохиогдсон Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт оноолт таарч, 2:1 онооны харьцаатай хожиж байв. Түүнчлэн уг тэмцээнд манай улсын баг түрүүлж байлаа.
More Stories
Пауэрлифтингч С.Мөнхзул: Би 2026 онд дэлхийд Монгол гэж гайхуулах том зорилготой
Румынд болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн С.Мөнхзултай ярилцлаа. Тэрээр тус тэмцээнээс нийлбэр...
268 мянган тонн нүүрс 19.3 сая ам доллароор арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“Эрдэнэс тавантолгой” хк 224.0мянган тонн коксжих нүүрс, 32.0 тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 3 удаагийн...
СЭМҮТ-д галзуу, солиотой хүмүүс л хэвтдэг гэх хандлага байсаар байна
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзул болон мэргэжилтэн Ж.Гантулга нартай ярилцлаа. 1800-2000 ДУГААР...
Гэрээсээ дайжсан илжиг бугын сүрэгт нэгджээ
Калифорнид таван жилийн өмнө гэрээсээ зугтсан тэжээвэр илжиг буган сүрэгтэй хамт амьдарч буйг олжээ. Зургадугаар сарын эхээр хийсэн нэгэн явган...