Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, нийгэмд өрнөөд буй, ард иргэдийн хүлээлтэнд орсон олон асуудлуудад хариулт өгөх, шударга ёсны төлөө хийх тэмцлээ эхлүүлэхээр Хууль зүй дотоод хэргийн сайд болон Цагдаагийн байгууллагын удирдлагыг өөрчилж, шинээр томилсон билээ.
Тэгвэл шинээр томилогдсон ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд улсын төсвийг бүрдүүлэх үүрэгтэй татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад олон жил бугшсан авлига, албан тушаалтнуудын хууль бус үйлдэлтэй холбоотой, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн асуудлуудыг шалгаж эхэллээ.
Тодруулбал: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр хуурамчаар бүртгүүлэх замаар 70 орчим тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгө угаасан, бусдыг заналхийлсэн, хууль бусаар хорьсон үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. Энэ хүрээнд 3 бүлгийн 50 орчим этгээдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Монгол Улсын иргэн Э.З, Д.М, Д.У нарын этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Урьдчилсан байдлаар 32 аж ахуйн нэгжийн нэр дээр 400 гаруй иргэний НДШ-ийг хуурамч нөхөн шивэлт хийж, 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан үйлдэл тус тус тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ЦЕГ-ын даргын тушаалаар энэ төрлийн хэд хэдэн хэрэг дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Мөн Татварын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нь бусадтай бүлэглэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж өөртөө болон бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлжээ.
Тодруулбал: Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар шивдэг Г, С нарын 2 бүлгийн 7 этгээдүүд нь өөрсдийн хамаарал бүхий, үйл ажиллагаа явуулдаггүй 16 компаниас татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдэд 248,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1877 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан шивж улсын төсөвт төвлөрөх татварын орлогыг 24,6 тэрбум төгрөгөөр бууруулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.
Дээрх хэргүүдийн шалгалтын хүрээнд Татварын байгууллагын нэр бүхий удирдах ажилтан болон дүүргүүдийн татвар улсын байцаагч нар нь хэргийн холбогдогч этгээдүүдийн аж ахуйн нэгжүүдэд хийгдэж байгаа татварын хяналт шалгалтад хууль бусаар нөлөөлж, зөрчлийн дүнг бууруулан давуу байдал олгосон үйлдэл тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...