Автомашингүй өдрийг Улаанбаатар хот 13 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч энэ жилийн арга хэмжээг есдүгээр сарын 13-ны Бямба гаригт зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жил “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриа дор зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн харьяа байгууллага Сүхбаатарын талбайд иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ болон өөр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана.
Автомашингүй өдөр буюу 2025 оны есдүгээр сарын Бямба гаригийн 07:00-18:00 цагийн хооронд хааж автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.
Дурдвал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамжны хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний зүүн дөрвөн замын уулзвараас баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, С.Зоригийн гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж, Д.Чойдогийн гудамж, С.Жамъяан гүний гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудыг түр хугацаагаар хаах аж.
Үүнээс гадна тус өдрийг тохиолдуулан томоохон худалдааны төвүүд амрахаар болжээ. Тухайлбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза ХТ, Шөнийн зах, Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 гэх мэт томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...