Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулж байна.


Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхийг даалгасан.
Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна.
Олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналтаас шалтгаалан зогсоод байсан биржийн зарим гэрээний худалдан авагчидтай хэлцэл хийн гэрээний дагуу төлсөн төлбөрт гэрээнд тусгасан үнээр буюу арилжаа хийх үеийн өндөр үнээр нүүрсийг нийлүүлж гэрээг дүгнэж, дуусгавар болгохоор тохиролцсоноор 5 гэрээ үргэлжлэн хэрэгжихээр боллоо.
2025 оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийн арилжаа амжилтгүй болж, 20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс арилжаалсан.
Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ 7 дугаар сарын эхээр өсөж 1 тн нүүрсний үнэ 700 юаниас 1000 юань хүртэл өссөн бөгөөд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар 7 дугаар сараас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 23 удаагийн биржийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс арилжааллаа.
Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар 6 дугаар сард 132.8 мянган тоннд хүрээд байсан бол зөвхөн 7 дугаар сард 268.7 мянган тонн болж өмнөх сараас 2 дахин нэмэгдсэн тухай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Нүүрс тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, зарим төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг болон техникийн ажлын хэсгийг томилон ажиллуулж байна.
Нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр хангах, Авто ачилтын байгууламжийн үйл ажиллагаанд процессын зураг авалт хийж үйл ажиллагааг жигдрүүлэхээр ажиллаж байгаа болон компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд онцлон танилцуулав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн танилцуулга тайлан мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд онцгой дэглэмийн хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг сайшааж, цаашид богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг үүрэг болголоо.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...