“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны хамгийн өндөр экспорт хийсэн өдөр наймдугаар сарын 7-ны өдөр 1000 тээврийн хэрэгсэл болж өслөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулсан БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрсээ татан авах үйл ажиллагаа удааширч, экспортын хэмжээ эрс багасаад байсан. Үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэн, экспортыг идэвхжүүлэх, тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгосон. Үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж тодорхой үр дүнд хүрч байна.
2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр 1000 автомашин нүүрс экспортолсны 851 нь урт хугацаат гэрээтэй аж ахуйн нэгж, 149 нь биржийн арилжаагаар худалдан борлуулсан аж ахуйн нэгжүүдийн нүүрс байна. Энэ нь 2025 оны хамгийн өндөр үзүүлэлттэй экспорт хийсэн өдөр байлаа.
Мөн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн худалдан авсан нүүрсний ачилтыг нэмэгдүүлж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 8 ачаатай галт тэргээр 24,4 мян.тн нүүрсийг тээвэрлэж экспортод гаргалаа. Энэ нь мөн л тухайн тээвэр эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлттэй өдөр юм.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...