Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ төрлийн 1304 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 30.1 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна.
Цагдаагийн байгууллагаас тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд Монгол улсаас гадаад улс руу чиглэн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг хоёр бүлэглэлийг илрүүлэн баривчиллаа. Шалгалтын явцад тус нэр бүхий иргэдийн байрлаж байсан газраас олон тооны гар утас, техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Манай улсын иргэд эдгээр гадаадын гэмт бүлэгт элсэж, тэдний зааврын дагуу иргэдийн итгэлийг олж авах зорилгоор хуурамч веб сайт нээж, иргэдийг тодорхой шат дараатайгаар даалгавар биелүүлэхийг санал болгож, ашиг олж байгаа мэт итгэл төрүүлэн хуурч, олон удаагийн гүйлгээ хийлгүүлэн залилах гэмт хэргийг гадаад улсаас үйлдэж байгааг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Телеграм аппликейшн ашиглаж залилах гэмт хэргийн хохирогч болж байгаа иргэдийн мөнгө 4-5 минутын дотор дижитал хөрөнгийн арилжааны платформ болох BINANCE-данс руу орж крипто валют болж залилагч этгээдүүдийн цахим хэтэвчинд шилждэг байна. Тус аргаар залилагч этгээдүүд дөрвөн төрлийн аргыг ашиглан иргэдийн хохироодог байна.
Үүнд: – Анхаарал татах агуулга ашиглаж сэтгэл зүйн дарамт үүсгэдэг: Жишээ нь: “Сайт дээр таны зураг байна”, “Таны тухай бичлэг гарсан байна”, “Таны данс халдлагад өртсөн байна” гэх мэт. Энэ нь хохирогчийг сандаргаж, даруйхан линк дээр дарахад хүргэнэ. – Хуурамч веб сайтад оруулдаг бөгөөд линк нь 591301.com гэх мэт итгэл төрүүлэх бүтэцтэй боловч ямар ч албан ёсны сайт биш. Тухайн линк дээр дарах үед Telegram, Facebook, Google гэх мэт хуурамч нэвтрэх хуудас руу оруулдаг. – Нэвтрэх нэр, нууц үг, код хулгайлж хэрэглэгчийн утасны дугаар, нууц үг, Telegram QR скан хийгдэн хэрэглэгчийн нэрээс бусад мэдээлэл өөрчлөгдөн шууд халдагчид очно. – Халдагч өөрт цугларсан мэдээллийг үндэслэн иргэдийн танил хүмүүсээс мөнгө гуйх, сүрдүүлэх, заналхийлэх зарчмаар иргэдийг залилах гэмт хэргийг үйлдэж, дахин танил иргэд рүү нь Telegram фишинг бүхий холбоосны мэдээллийг дахин явуулах зарчмаар гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Иргэн та мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, утасны дугаараа удаа дараа ашиглуулсан бол та гэмт хэрэгтэн болох аюултай.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...