Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдэн Монгол орны 3 бүс нутагт 180 сая мод тарьж ургуулах ажлын анхны ТЭЗҮ-ийг батлуулан “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг Төрийн цэргийн байгууллагууд болон Гэрээт туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.
Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинээр байгуулагдаж буй Хархорум хотын 2025 оны экологийн төлөвлөгөөнд 1,1 сая ширхэг мод тарихаар тусгасан. Мод тарих ажлын 30 хувь буюу 300 мянган ширхэг модыг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК тарьж ургуулах бөгөөд гүйцэтгэгчээр Хил хамгаалах байгууллагын Ойжуулах үйл ажиллагааг зохион байгуулах Хилийн цэргийн 0133 дугаар тусгай салбар мод тарих ажлыг манлайлан гүйцэтгэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрт хуваарилагдсан 410 га талбайд 90 мянган ширхэг шилмүүст мод, 210 мянган ширхэг навчит мод нийт 300 мянган ширхэг мод тарих ажлын гүйцэтгэгчээр хаврын тарилтаар 154 мянган мод тариад байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний 4 зорилтын дагуу мод тарих, ойжуулах нөхөн сэргээх ажлын 19 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 77,5 га талбайд “Ногоон зам” төсөл, Номгон, Цогт-Овоо, Манлай сумдын 50 га талбайд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 150 га талбайд “Заг” төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хотын ногоон бүсийн 35 га талбайд шилмүүст мод тарих ажил гүйцэтгэсэн бөгөөд 2022-2024 онд нийт 343 га талбайд 2,5 сая ширхэг мод тарьж, зохих арчилгаа хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байна.

More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...