Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.
Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих платформ болох юм. Чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын улс төрийн бодлого тодорхойлогч, эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд оролцож, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй нийтлэг сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтын амлалтад хүрэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр чуулна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, газрын доройтол, цөлжилт, ойн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хамарсан дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулна.
ЧУУЛГА УУЛЗАЛТААР:
- “Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт”
- “Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын ажиллагаа”
- “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа”
- “Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээж хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээг эрчимжүүлэх нь” үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө.
Чуулга уулзалтад 11 улс орны 400 гаруй оролцогч, байгаль орчин, санхүү, технологийн салбарын 40 гаруй нэр хүндтэй илтгэгчид оролцоно. Тухайлбал, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, профессор Жи Вүк Шин, Унгар Улсын Ерөнхий сайдын Тамгын газрын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Питэр Силажи, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах албаны захирал Мурале Түммаркүди нар чуулга уулзалтыг нээж үг хэлнэ.
Харин Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Экологи, байгалийн нөөцийн дэд сайд Нуркен Шарбиев, Дэлхийн ногоон хөгжлийн институтийн Удирдах зөвлөлийн дарга Дэйв Х.Ким, Азид Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Кайрат Сарибая нар үндсэн илтгэгчээр оролцохоор төлөвлөж байна.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний “Ази-Номхон далайн судалгааны төв”, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохион байгуулж, Нэгдсэн үндэстний байгууллага, Азийн хөгжлийн Банк, “Оюу Толгой” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин оролцоно.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...