Өнгөрсөн 70 жилд манай улс зөвхөн Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан төмөр замаар Хятад улстай холбогдож ирсэн.
Тэгвэл Ганц мод-Гашуунсухайтын төмөр зам хил холболтын 2 дахь гарцтай болж байна.
Бараг 18 жил гацсан энэ хил холболтыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдөр бодит ажил болгож, барианаас нь хөдөлгөлөө.
Гашуунсухайт-Ганц мод боомтын бүтээн байгуулалт өнөөдрөөс 22 сар үргэлжилнэ.
Боомтын статусыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудлыг говийн бүсэд болсон Засгийн газрын ээлжит хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийн үр дүнд Гашуунсухайт-Ганц мод боомтыг экспорт, импортын томоохон гарц болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Үүний дараачаар ойрын ирээдүйд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гээд нийт 5 гарцаар Хятад улстай төмөр замаар холбогдож эдийн засгийн судсаа 5 дахин тэлэх боломж нээгдэж байна. Ингэснээр экспортын хэмжээ эрс өсөж, тэр хэрээр төсвийн орлого, валютын нөөц нэмэгдэх боломж бүрдэнэ.
Манай улс зөвхөн Тяньжин гэсэн ганц боомтоор далайд гарцтай байсан бол Жинжөү боомтоор далайд гарах 2 дахь гарц нээгдэнэ.
Энэ хэрээр импортын бараа бүтээгдэхүүн хямд зардлаар хурдан шуурхай ирэх урсгал нэмэгдэнэ.


More Stories
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо...
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13422 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13422 болжээ....
Өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцоно
Тээврийн хэрэгслүүд өнөөдрөөс буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор...
2024 онд нийт 33.8 тэрбум төгрөгийн төсвийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулжээ
Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2024 оны Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. Энэ удаад...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Төв аймгийн Баянчандмань сумын 52-ын даваа гэх газарт авто замын хажууд эмэгтэй хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын...