Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд Хүннү хот болон Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл багтаж буй. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах дээрх төмөр зам 102.5 км урт үргэлжилнэ. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй.

Мөн Хүннү хотыг нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд төрийн захиргаа, их дээд сургууль, тээвэр логистик, аялал жуулчлал, санхүүгийн төрөлжсөн дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана. Уг уулзалтаар Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...