2025 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нь үзэгч олонд толилуулна.
Б.Баярт-Од нь монгол зургийг орчин үеийн шинэлэг арга барил, шинэ санаа, үндэсний уламжлалыг хослуулсан олон зуун бүтээлийг туурвиж, монгол зургийг дэлхий дахинаа таниулах, монгол зургийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн зураач юм. Тэрээр уран бүтээлийнхээ үзэсгэлэнг оюутан байх цагаасаа буюу 1993 онд Франц Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсоноор эхэлж, улмаар 1994-2024 онд Улаанбаатар хотноо зохиогддог шилдэг бүтээлийн Хавар, Намар уран бүтээлийн үзэсгэлэн, оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн, бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 1995, 1997, 1999, 2000, 2002, 2004, 2011, 2013, 2015, 2016, 2019, 2020, 2021, 2022, 2023 онд Монголын Уран Зургийн галерей, Дүрслэх урлагийн музей, Хаан галерей, Алтан хаан галерей, 2023 онд Art of UB галерейд гаргаж, эртний болон өнөөгийн нүүдэлчин монголчуудын аж амьдрал, ёс заншлыг монгол зургийн аргаар дүрсэлсэн бүтээлүүдээ үзэгч олны хүртээл болгож, мэргэжлийн байгууллага, салбарынхан болон үзэгчдээс өндөр үнэлгээ байнга авч байжээ.
Мөн тэрээр гадаадын олон улс оронд монголын онгон дагшин байгальтайгаа харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын ахуй, соёлын зүй тогтоц, давтагдашгүй содон өнцгөөс уран бүтээлийн үзэсгэлэнгээ Франц, Тайланд, Нидерланд, БНХАУ, ХБНГУ, Бельги, Япон, Австри зэрэг улсад гаргаж монголын түүх, соёл, ахуй, монгол орноо сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний бүтээлүүд дотоод, гадаадын олон уран зураг сонирхогчид болон үндэсний галерей, санд хадгалагдаж байна. Онцолбол,
Франц Улсын Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд монгол ахуй, амьдрал, үндэсний соёлыг харуулсан “Баянмонгол” /136х188 см/ бүтээл хадгалагдаж монгол зургийн гайхамшгийг дэлхийн хүмүүст таниулжбайна.
Энэхүү бүтээлийн тухай Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн, Чингис хаан одонт Жак Уэтерфорд “…1970 онд төрсөн Баярт-Од 2002 онд дөнгөж гучхан настайдаа Монгол Улсаа төлөөлөн ЮНЕСКО-д зориулан уран зургаа бүтээхээр шалгарсан юм. Энэ залуу, XXI зууны уран бүтээлч хэдий ч XX зууны уламжлалт хэв маягийг сонгон, тухайн үеийн маягаар зурж, уламжлалт монгол бичгээр гарын үсгээ зуржээ. Тэрээр мөн зотон, торго, арьс, металл зэрэг янз бүрийн материал ашиглан бүтээлээ турвидаг. Баярт-Од хэзээд гаднын нөлөөнөөс ангид, уламжлалт соёлоосоо гажилгүй тууштай уран бүтээлээ хийдэг залуу. Цэвэр монгол. Уран бүтээлчийн өвөрмөц, бүтээлч мэдрэмжийг түүний “Баян Монгол” бүтээл нь тодхон харуулна.
Б.Баярт-Од нь монгол зургийн уламжлалт өвөрмөц онцлогийг хадгалан шинэ агуулга хэлбэрээр баяжуулсан нь дүрслэх урлагийн салбарт шинэ өнгө төрх, чиг хандлагыг монгол зурагт бий болгосон юм.
Тэрээр нүүдэлчдийн ахуй амьдрал, уламжлалт монгол ахуй, байгаль, ан амьтан, монгол хүн, монгол соёлыг харуулсан бүтээлүүд нь өвөрмөц донж, төрхтэй бөгөөд дүрслэлээр хөдөлгөөнтэй, алслалтай, өөрийн өвөрмөц арга барилаар зурдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ “Шинэ өглөө”,“Жаргалтай наран”, “Талын өглөө”,“Монгол наадам”, “Ертөнцийн анир”,“Тэнгэрийн заяа”,“Миний нар”,“Өндөр ээж”,“Эртний сайхан”,“Заяаны хэлхээ”,“Сэрүүн сайхан”, “Эмээ”,“Дуулал”, “Миний аав, ээж, би”, “Шинэ өглөө”, “Хүү”,“Нүүдэлчин” зэрэг шинэ бүтээлүүдээ үзэгч олонд толилуулна.

More Stories
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
“АИ-92 бензин БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцлүүд хийж байна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр,...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...