Мөнх хөх тэнгэрийн орон болох Монгол Улс байгалийн асар их баялагтай. Монгол Улсын эдийн засаг боловсруулаагүй ашигт малтмалын экспорт дээр тогтсон хэвээр байна. Манай улс эдийн засгаа төрөлжүүлснээр ард иргэд болон байгаль орчинд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асар их боломжтой билээ. Дэлхий нийт илүү тогтвортой ирээдүй рүү тэмүүлэхийн хэрээр Монгол Улс өөрийн сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоогоо ашиглаж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэнд, хөгжил дэвшлийг хангаж чадах юм..
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг ашиглан өсөн нэмэгдэж буй хүн ам, тэдгээрийн эрэлт хэрэгцээг найдвартай, боломжийн үнэтэй эрчим хүчээр хангах онцлог байршилд байдаг. Жишээлбэл, Говийн бүс нутаг жилдээ 260 гаруй өдөр цэлмэг, байнгын нартай, мөн хүчтэй салхины урсгал ихтэй байдгаас үүдэн дэлхийд нар, салхинаас эрчим хүч гаргаж авах боломж хамгийн ихтэй газруудын нэг хэмээн тогтоогдсон байна.
Хүн төрөлхтний хоолойд тулаад ирсэн асуудал бол уур амьсгалын өөрчлөлт. Тэгвэл түүнийг хамгийн үр дүнтэй, хямд, шударгаар шийдэх гарц нь сэргээгдэх эрчим хүч, түүний хүртээмжтэй байдал мөн гэдгийг тод томруун харуулсан Монголдоо хамгийн томд тооцогдох НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ашиглалтанд орж cэргээгдэх эрчим хүчний дараа дараагийн төслүүд амжилттай хэрэгжих суурь болж чадсан билээ.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан өсөн нэмэгдэж буй дотоодын хүн ам болон бусад эрэлт хэрэгцээг найдвартай хангах зорилгоор Монголын хамгийн томд тооцогдох Сайншандын 30МВт нарны цахилгаан станц эхлүүлэх, төслийг хөдөлгөх ажлыг Бату констракшн ХХК-ны захирал Э.Батзаяа болон Флориан Шмийд 2012 онд анхны суурийг тавьж, бизнес төсөл хэрэгжүүлэхээр хамтран тохиролцож “Дезерт солар пауэр вуан” ХХК компанийг үүсгэн байгуулж байсан билээ.
Тус станцын талбай нь далайн түвшнээс дээш ойролцоогоор 940 метр өндөрт өргөгдсөн, Сайншанд хотоос зүүн урд зүгт 5,6 км зайд орших бөгөөд ерөнхийдөө тэгш гадаргуу дээр байрлана. Энэ нутаг дэвсгэрт өвс, ургамал маш бага, тачир ургадаг онцлогтой. “Дезерт солар пауэр вуан” ХХК нь “Сайншандын нарны цахилгаан станц”-ыг Сайншанд хотын ойролцоо хатуу хучилттай автозамд ойр, суурин болон үүрэн холбооны бүх операторуудын үйлчилгээ авах боломжтой, дэд бүтэц сайн хөгжсөн бүс нутагт хэрэгжүүлсэн.
Бату констракшн ХХК-ны захирал Э.Батзаяа нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХК, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨХК, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, Байгаль орчны яам “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, ШУА-ийн түүх археологийн судалгаа гэх зэрэг холбогдох бүх байгуулагатай гэрээ хэлцэлийг хийж гүйцэтгэсэн байдаг.
“Дезерт солар пауэр вуан” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Сайншандын нарны цахилгаан станц” нь байршлын хувьд Монгол орны зүүн өмнөд хэсэгт Сайншанд хотын хажууд ойролцоогоор 80 га талбайд нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан билээ. Тус цахилгаан станц нь бүрэн гүйцэд баригдан туршилт, тохируулга хийгдэн 2020 оны 10 дугаар сарын 16-нд улсын комиссын шийдвэрээр ашиглалтад орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдэж энэ үеэс эхлэн Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд өөрийн бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай бодитой, үр дүнтэй тэмцэхэд сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улсын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байгаа бөгөөд цаашид үүнийг тогтвортой нэмэгдүүлж, 30 хувьд хүргэх зорилтоо ханган хэрэгжүүлэх ёстой. Цаашлаад Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтууд болон эдийн засгийн аюулгүй байдлаа хангахад төр-хувийн хэвшлийн оновчтой түншлэлийг ашиглаж, үр ашигтай, дэвшилтэт техник, технологитой, байгаль орчинд ээлтэй, экспортын чиг баримжаатай эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь нэн чухал гэж Төрийн тэргүүн үзэж байна” хэмээн хэлсэн үзэл санааг цаашид хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдэгт итгэж байна.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...