Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд “Yutong” маркийн 31 угсраа автобусыг худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлсэн бол өнөөдөр мөн “Yutong” маркийн 10 автобусыг худалдан авч хот орчмын чиглэлд явуулах бэлтгэл хангаад байна. Шинээр ирж буй 10 автобусыг хот орчмын чиглэлд буюу Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд үйлчилгээнд явуулна. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг тохижуулах, салбарын ажилтан, албан хаагчдыг сургах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сангийн бүрдүүлэлтийг зарцуулах юм.

Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврийг хөгжүүлэх санг 2015 онд байгуулсан хэдий ч сангийн захиран зарцуулалт хууль зүйн хүрээнд тодорхойгүй байсан. Тиймээс 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж өгсөн. Ингэж нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд нэлээдгүй ахиц гарч байна” гэлээ.
Ташрамд, 2023 онд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар оруулж ирсэн 600 автобусны эргэн төлөлтийн элэгдэл хорогдлын шимтгэлийг энэхүү санд төвлөрүүлж эхэлж байна. 2009 онд худалдаж авсан 400 автобуснаас тодорхой төлбөрийг болон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны зар сурталчилгааны орлогыг нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, орлогоос нийт 41 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
One thought on “Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас энэ онд 10 автобус худалдан авлаа”
Leave a Reply Cancel reply
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
“Yutong” автобусуудыг нийтийн тээвэрт нэвтрүүлж буй нь дэвшилтэт шийдэл бөгөөд энэ нь 1G-ээс 5G хүртэлх технологийн хөгжлийг санагдуулж байна — шинэчлэл, үр ашиг хоёрын төгс хослол.