П.Батчулуун эмчид хорих ял эдлүүлэхээргүй болж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. Тэрээр “П.Батчулуун эмчийн хувьд харамсалтай зүйл болсон. Монгол Улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Хууль зүй дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй. Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж байдаг. Хорих байгууллагын эмнэлгээс комисс хуралдаад ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчтэй хүн байна гэж үзэх юм бол хорих ялаас чөлөөлөх саналыг гаргадаг. Энэ дүгнэлтээ прокурорын байгууллагад хүргүүлээд, прокурорын байгууллага шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргаад шүүх рүү хандаж асуудлыг шийдвэрлүүлдэг. П.Батчулуун эмчийн өвчилсөн байгаа өвчин нь хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан. Тиймээс түүнийг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс гараад прокурор дээр хянагдаад явж байгаа” гэсэн тайлбар өглөө.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...