Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар бараг 10 дахь жилдээ улиран ажиллаж буй Г.Чинзориг өнгөрөгч 2024 оны намар буюу есдүгээр сард тэтгэврийн насанд хүрчээ.
Гэвч тэрбээр дарга нарын хаалгыг онголзуулж гүйсээр эцсийн бүлэгт суудалдаа үлдэж чадсан аж.
Угтаа бол ердөө хоёрхон жилийн өмнө буюу 2023 оны төсвийн төсөл УИХ-д орж ирэхдээ дагалдах 102 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Төрийн хяналт шалгалт, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулж, 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйг тэтгэвэр тогтоолгосон хэрнээ ажлаа үргэлжүүлж хийх, цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлнө гэж заасныг тухайн үеийн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж байлаа.
Тэтгэврийн насанд хүрсэн бол залуу хойч үедээ боломж олгож, гавъяаны амралтдаа суухыг төр нь шахснаар өнөөдөр энгийн ажилчин иргэд гэртээ сууж буй. Гэтэл Г.Чинзориг мэтийн хурган дарга нар ажлаа үргэлжүүлэн хийж, агентлагийн даргын өндөр цалин дээрээ нэмж тэтгэвэр тэтгэмжээ авсаар сууна.
Түүний тэтгэвэр энд хамаагүй юм гэхэд энэ салбарт хийсэн бүтээсэн зүйл гэж нүдэнд харагдах, гарт баригдах зүйлгүйгээр 10 жил өнгөрчээ. Харин өнгөрсөн хугацаанд харилцаа холбооны салбарт гарсан “самараа” бүхэн түүнтэй холбогдоно.
Ганцхан жишээ дурдвал Г.Чинзориг даргын үед буюу 2019.12.12-ны өдөр Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн тухай хууль УИХ-аар батлагдаж, монголд зах зээлийн зарчмаараа ажиллаж байсан телевизийн сувгуудыг Өргөн ба Арилжаа хэмээн хоёр хэсэгт буюу том жижиг гэх ангиллаар ялгасан, өнөөдөр энэ салбарын гол зөрчил болоод буй хууль батлагдсан.
Хэдхэн тооны телевизийн захирлуудын эрх ашиг нэвт шингэсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль” парламентаар хэлэлцэгдэх үеэр ийм том лобби байгааг мэдсээр байж ХХЗХ-ны төлөөлөл уг хуулийг дэмжиж, асар их зүйл ярьж, улс төрчдийг ятгасан нь өдгөө парламентийн протколд үг үсгээрээ дурайж хадгалагджээ.
Тус хууль батлагдаж, Г.Чинзориг даргын үзэмжээр “Өргөн” хэмээн ялгаж, өндөрт шидэгдсэн 18 телевизиргэдийн халааснаас хүчээр 2500-3500 төгрөг авч, сардаа нэг телевиз хүн үздэг үздэггүй хамаагүй 100 000 000 сая төгрөг халааслах эрхтэй болсон билээ.
Ямар суваг нь “Өргөн”, ямар суваг нь “Арилжаа” болох тухай ялгамж өнөөдрийн манай улсын технологид ямар ч хамаагүй бөгөөд үзэгч тэртээ тэргүй UNIVISION. DDISH-ээр дамжуулан бүх сувгийг үзэж чадна. Үзэгчдийн нүдэнд аль нь “Өргөн”, аль нь “Арилжаа” болох нь хамаагүй, бүгд л нэг технологоор сувгийг хүлээн авдаг. Дэлхий нийтээрээ ийм жишигт шилжээд байхад ХХЗХ-ны дарга Г.Чинзориг “технологийн хувьд ялгаатай” хэмээн худал үгээ мянга давтаж, Өргөн нэвтрүүлгийн гэх 18 телевизийн эрх ашигт өнгөрсөн зургаан жил үйлчилжээ.
Мэдээж салбарт гарсан ийм том эрх ашгийн зөрчилтэй хуулийг өөрчлөх засах талаар өнгөрсөн хугацаанд энэ салбарт ажиллаж буй ажилчид олонтаа ярьсан байж таарна.
Тухай бүрд Г.Чинзориг дарга хүлээн зөвшөөрч буй мэт дүр эсгэн аргалсаар өнөөдөртэй золгожээ. Түүний ярьдаг үг нь “Маш сайн ойлгож байна”, “Хурдан түргэн арга хэмжээ авна”, “Хуульд өөрчлөлт оруулахыг 100 хувь дэмжиж байна” гэх мэт үгс бөгөөд амьдрал дээр энэ амлалтаа хэрэгжүүлэх талаар нэг хуруугаа ч хөдөлгөхгүй зургаан жил өнгөрснөөс харвал түүнийг “Өргөн”-ий гэх 18 телевизийн эрх ашигт нийцүүлэн ажиллаж буй хэмээн хардахаас өөрцгүй.
Мөн тэрбээр харилцаа холбоо, технологийн салбарт хүч түрэн гарч ирж буй шинэ үеийн залуусыг огт дэмждэггүй бөгөөд түүний удирдаж буй хороонд түүний үе чацуутангууд удирдах албан тушаал хашиж, өдөр хоногийг элээн, эвшээж ядарсан царайтай ч төрийн мөнгөөр тэжээлгэсээр сууж буй дүр зураг харагдана.
Төрийн бөглөө болсон, шийдвэр гаргах чадамжгүй, өнөө маргаашаа аргацаасан, ядуувтар сэтгэлгээтэй ийм хүн өнөөдөр тэтгэвэртээ сууж, шинэ залуу үеийн чадварлаг боловсон хүчинд зайгаа тавьж өгөх хэрэгтэй бус уу.
Түүнд монголын төр ямар өртэй болоод тэтгэврийн насанд нь ч энэ ажлыг хийлгэсээр суугаа юм бэ. Тэртээ тэргүй төрөөс авдаг зүйлээ авч 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас “Монгол Улсын гавъяат холбоочин” цол тэмдэгээр энгэрээ мялаасан хүн.
Г.Чинзоригоос өөр Харилцаа холбооны салбар боловсон хүчингүй болтлоо зутраад байгаа юм уу Ерөнхий сайд аа!
Эх сурвалж: ERENNEWS.mn
3 thoughts on “Харилцаа холбооны салбарыг “самарч” байгаа Г.Чинзоригт Монголын төр ямар өртэй вэ?”
Leave a Reply Cancel reply
More Stories
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх,...
65 нас хүртэл ажиллах эрхтэй. Тэтгэвэрт гар гэж шахахыг хориглосон хууль гарсныг мэдээгүй юу
20 гаруй жилийн шуудангийн дарга байхдаа маш чхдамжгүй дарга бсан. Бгаад л бгаа юм уу
Иймэрхүү төгцөгнүүд хурдан тэтгэвэртээ гарч залууст зайгаа тавьж өгөөчээ. За бас тэр өргөн нэвтрүүлгийн тухай хууль бол маш том мөнгө угаалт шүү. Сар бүр 250 гаруй мянган өрхөөс 2500 гээд бодохоор аймар тоо гарна. Энэ нөхөр тэр мөнгөнд хамаатай л байж таарна АТГ шалгаачээ