Хятад улсын хүн амын дунд амьсгалын замын халдварт өвчний шинэ вирусийн тархалт нэмэгдсэнээс эмнэлгүүдийн ачаалал ихтэй байна
Хүний метапневмовирус (HMPV) гэж нэрлэгддэг уг вирус энэ өвөл Хятадын хойд бүс нутгийн хүн амын дунд, ялангуяа хүүхдүүдийн дунд хүчтэй тарж байгаа юм байна.
Одоогоос яг таван жилийн өмнө Хятад улсын Ухань хотод коронавирусийн шинэ хувилбар тархаж эхэлснээр дэлхий дахинд цар тахал дэгдэж, долоон сая орчим хүний аминд хүрсэн билээ.
Хятадын сошиал ертөнц болон дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр тарсан эмнэлгүүдийн зураг, дүрс бичлэг Ковидын цар тахлын эхэн үеийг санагдуулж байна.
Гэхдээ эрх баригчид үүнийг улирлын чанартай ханиад томууны ээлжит дэгдэлт хэмээн тайлбарлажээ.
“Амьсгалын замын өвчлөл өвлийн улиралд оргилдоо хүрдэг. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил өвчлөлийн тархалтын хүрээ жижиг, хүндрэл бага байна” гэж Баасан гарагт Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
HMPV нь ердийн ханиад томуутай ижил шинж тэмдгээр хүнийг өвчлүүлдэг.
Ерөнхийдөө хүндрэл багатай ч зарим тохиолдолд ялангуяа нярай, өндөр настан, дархлаа султай хүмүүст уушгины хатгалгаа болж хүндэрдэг юм.
Вирус өөрөө шинэ биш боловч энэ өвөл Хятадын хойд нутгийн хүн ам, ялангуяа 14 хүртэл насны хүүхдүүдийн өвчлөлийг нэмэгдүүлснээр анхаарлын төвд ороод байна.
Анх 2001 онд илэрсэн HMPV нь агаар дуслын замаар болон бохирдсон гадаргаар дамжин тархдаг RNA төрлийн вирус юм.
Ханиалгах, халуурах, хамар битүүрэх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд халдвар авснаас хойш гурваас зургаа хоногийн хугацаанд дээрх шинж тэмдгүүд үргэлжилдэг байна.
Одоогоор HMPV вирусийн эсрэг ямар нэг вакцин, эм тариа гараагүй байгаа.
Хятадтай хөрш улсуудад уг вирусийн халдвар илэрч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.
Хонконг хотод цөөн тооны тохиолдол илэрсэн бол Камбож, Тайванийн эрх баригчид нөхцөл байдлыг анхааралдаа авсан талаар мэдээлжээ.
Тухайлбал Камбожийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв байгууллага HMPV вирусийн талаар сэрэмжлүүлэг гаргасан байна.
Энэтхэг улсын эрх баригчид уг вирусийг “ердийн амьсгалын замаар халдварладаг вирус” тул хэт айж болгоомжлохгүй байхыг иргэддээ зөвлөжээ.
“БНХАУ-д дэгдсэн метапневмовирусийн талаар мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар би маш тодорхой хэлмээр байна. Метапневмовирус бол амьсгалын замын өвчин тараадаг бусад вирусүүдийн нэгэн адил вирус бөгөөд өндөр настнууд болон бага насны хүүхдүүдэд томуу төст шинж тэмдгээр илэрдэг” гэж Энэтхэгийн Эрүүл Мэндийн Ерөнхий Газрын албан тушаалтан, доктор Атул Гоел тайлбарласныг хэвлэлүүд мэдээлсэн байна.
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Хятад улсын засгийн газар өөрийн болон гадаадын иргэдийн эрүүл мэндэд анхаарал тавьдгийг би энд батлан хэлмээр байна. Хятад улсад зорчиход аюул байхгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Independent
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...