ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 02-оос 07-ны өдрүүдэд хуралдаж байгаа билээ. Энэхүү чуулганы 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэдлээ. Монгол нүүдлийн зан үйл өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
Нүүдэлчин Монголчуудын олон мянганы туршид байгаль, цаг уур, ахуй амьдралын хэв маяг, мал сүргийн бүтэц, онцлогтойгоо уялдуулан бүтээж, өвлүүлэн уламжлуулж ирсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийн хүн төрөлхтний оршихуй, хүрээлэн буй орчны тогтвортой байдал болон хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн нэгдмэл байдал, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд оруулж буй ач холбогдол, хувь нэмрийг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хороо, Үнэлгээний хороо сайшаан дэмжиж, хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт тус өвийг оруулснаа албан ёсоор ийнхүү батламжиллаа.
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачааллах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг олон уламжлалт мэдлэгийг өөртөө багтаасан, уламжлалт мэдлэгийн цогц тогтолцоо, зан үйл юм.
Хүн, байгаль, мал гурвын харилцан шүтэлцээнээс үүсэн бий болж, олон мянганы туршид өвлөгдөн ирэхдээ оршин буй байгаль дэлхий, мал ахуйгаа хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг огт гээлгүй өнөөг хүрсэн тус уламжлалт мэдлэгийг өвлөн уламжлагчид өнөөдөр ч Алтайн өндөр ууланд тэмээгээр, хангайн уулсад сарлагаар, говь нутагт тэмээгээр, тал хээрт тэмээ болон хөсөг тэргээр, тайгын бүсэд цаа бугаар нүүдэллэсээр байна.
Ийнхүү Монголчуудын соёлын үнэт зүйлсийн үнэ цэнэ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, баялаг байдал нь улам бүр өргөжин хөгжсөөр байна.
More Stories
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Дунд ахлах ангийн сурагчид маргаашаас эхлэн таван долоо хоног амарна
Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт амарсан. Тодруулбал, энэ хичээлийн жил...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...