34 дүгээр сургуулийн хүзүүвч барих барилгын ажил дуусчээ

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн хүзүүвч барих барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тухайн хүзүүвчийн барилга нь шинээр баригдсан бага сургуулийн 2-р давхрын хонгил болон хуучин сургуулийн шатны хонгилыг холбосон тэнхлэгээрээ 5.2м x 28м хэмжээтэй, нийт 158.65 м.кв талбай бүхий металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай 1 давхар барилга юм. Барилгын гүйцэтгэлийг “Зорь бүтээ” ХХК хийж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *