ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо 2024 оны 12 дугаар сарын 02-оос 07-ны өдрүүдэд хуралдаж байгаа билээ. Энэхүү чуулганы 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ын оролцогч талуудын жагсаалтад нэмж бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч баталлаа. Наурыз баярыг анх 2009 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын санаачилгаар ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад жагсаалтад бүртгэсэн бөгөөд Афканистан, Азербайжан, Энэтхэг, Ирак, Казахстан, Киргизстан, Узбекистан, Пакистан, Тажикстан, Бүгд Найрамдах Турк Улс, Туркменистан зэрэг 12 улс хамтран бүртгүүлээд байсан юм.
Наурызын баяр нь Монгол Улсын нийт хүн амын 4%-ийг бүрдүүлдэг казах түмний соёлын биет бус өвийн олон илэрхийллийг агуулдаг учир Казахын ард түмний ёс заншил, уламжлалт сэтгэлгээ, соёлын уламжлалыг хамгаалж, хойч үедээ өвлөн үлдээхэд нийгэм, соёлын чухал үүрэгтэй баяр юм.

Монголын Казах түмний “Наурызын баяр” тэмдэглэх уламжлал нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид, ялангуяа Казах малчдын ахуй амьдралд холбогдох ёс заншил, уламжлалыг шингээж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ахмад настнаа хүндэтгэн дээдлэх өвөрмөц уламжлалыг бий болгож, үеэс үед өвлөгдөн ирснээрээ онцлогтой юм.
Чуулган Монгол Улсын хүсэлтийг хүлээн авсан нь Монголын казак иргэдийн уламжлалт баяр болох “Наурыз”-ын үнэ цэнэ ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, бусад 12 улсын уламжлалтай эн тэнцүү авч үзэж байгаагийн илэрхийлэл юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...