Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн хүзүүвч барих барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тухайн хүзүүвчийн барилга нь шинээр баригдсан бага сургуулийн 2-р давхрын хонгил болон хуучин сургуулийн шатны хонгилыг холбосон тэнхлэгээрээ 5.2м x 28м хэмжээтэй, нийт 158.65 м.кв талбай бүхий металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай 1 давхар барилга юм. Барилгын гүйцэтгэлийг “Зорь бүтээ” ХХК хийж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 
Next post “Монгол нүүдлийн зан үйл” өв Юнеско-д бүртгэгдлээ