Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг нэмэгдүүлж байгаа талаар өнөөдөр /2024.11.15/ мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны арвандүгээр сарын 15-ны өдрөөс,дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, дараах байдлаар мөрдүүлэхээр болжээ.

-ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун:
-Тэрбээр, сүүлийн үед эрчим хүчний салбарт үүсээд байгаа асуудлууд олны анхаарлыг татаж байна. Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгааг албаныхан мэдээлсээр байгаа. Тухайлбал цахилгаан, дулаанаа үйлдвэрлэсэн өртгөөс нь доогуур борлуулж байгаагаас Эрчим хүчний салбар алдагдалд орсон. Энэ хэвээр үргэлжилбэл хэвийн үйл ажиллагаа доголдоно. Тиймээс үнийг нэмэх шаардлага тулгараад байна. Үнийг нэмэхдээ хоёр зүйлийг голчлон баримталж байна. Цахилгаан дулааны үнийг өөрийнх өртөгт хүргэхээр төлөвлөсөн. Мөн хэрэглэгчдэд ачаалал бага байх хувилбарыг баримталж байна,
Дулааны эрчим хүчний үнийг 2025.5.16-наас мөрдөнө. Өөрөөр хэлбэл энэ онд дулааны үнэ хуучин хэвээрээ байна. Харин цахилгааны үнийг өнөөдрөөс /2024.11.15/ эхлэн нэмэхээр болж байна.
Тодруулбал, аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэхээр болсон. Айл өрхийн хувьд хэд хэдэн аргачлалаар нэмэхээр болсон. Хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар буюу хэрэглээнээс хамаарахаар төлөвлөсөн. 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдэж байгаа. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ” гэлээ.
Монгол Улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг.
Одоо мөрдөгдөж байгаа цахилгааны өдөр ба шөнийн цагийн хоёр тариф дээр оройн “оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлжээ. Хэрэглэгчид энэхүү цагийн ялгаварт гурван тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй юм. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй гэдгийг хэллээ. Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба нэг сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгөөр нэмэгдэж 52 мянга орчим төгрөг болох юм.
Эрчим хүчний үнэд өөрчлөлт хийснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ.
More Stories
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...