Ангууч буюу Б.Баттөрийг олон нийтийн газар танхайрсан, бусдын биед халдсан хэргээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, тус хэргээр Б.Баттөр нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд прокуророос хүргүүлжээ.




