Хүннү тур компаниар зуучлуулж Монголд аяласан Солонгос жуулчин 34 настай, эмэгтэй Ю тус компанийн Монгол орчуулагч залуугийн хүчирхийлэлд өртсөн талаар манай редакцид мэдээлэл ирүүлэв. Уг хэрэг Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд байрлах тус компанийн жуулчны баазад энэ сарын 15-16-нд шилжих шөнө гарсан гэнэ.
Энэ талаар Хүннү тур компанийн Монгол захирал Ж.Нацагсайхнаас тодруулахад, шүүх эмнэлгийн дүгнэлтийн хариуг харна, хэргийг хуулийн дагуу шийдүүлнэ гээд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа гэдэг мэдээллийг өгөв.
Хохирогчийн талын эх сурвалж, ийм хэрэг гарсан. Хохирогч эмэгтэй маш их шоконд орсон одоо хотод ирсэн байгаа. Бидний зүгээс цагдаагийн байгууллагад хандаагүй байна. Хүннү тур компани 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай.
Тиймээс солонгос жуулчдыг Монгол руу авчирдаг. Үүссэн асуудлыг бид Солонгос захиралд мэдэгдсэн, тэр захирал маш их уучлал гуйж, асуудлыг битгий томруулаач гэдэг хүсэлт тавьсан. Тэр хүмүүс хохирогчийн сэтгэл зүй болон бие эрхтэний гэмтэлийг огт тооцохгүйгээр амиа хичээж, хэрэв энэ асуудал томорвол солонгос захирал Монголын хилээр орж ирж чадахгүй болчихно гэдэгт санаа зовж байгаад гомдолтой байна гэдэг мэдээллийг өгөв.
Хүннү тур компанийн орчуулагч залуугийн солонгос жуулчинд үзүүлсэн гэмт үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт зүйчлэгдэж байгаа юм.
2 thoughts on ““Хүннү тур” жуулчны баазын орчуулагч Солонгос жуулчин эмэгтэйг хүчирхийлжээ”
Leave a Reply to Anonymous Cancel reply
More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
uhsen baaass naaduulaa huuguud garga sdaaaaaaaa
Ene tom kompani bolowch solongos zahiral gegch ni mongonii toloo nudee uhaj ogohoos ch butsahgui hun dee. Dongoj helsen surj bga humuusiig guidaar awch baga holsoor ajilluuldag hun. Nodilon dandaa zaluu ohiduudig guideer awch juulchin owgoduudiin arhiig shono hurtel hundagla gedeg baisan hun. Ene hunii mongonii shunalaas bolj odoo mongol uls ner hundgui bolj baina.
Shin hyun ho gegchiin duu ni modni hoyrin White housed karaoke ajilluulj mongol ohiduudig shireenii huuhneer ajilluuldag. Shin hyun ho gegch solongosoos solongos owgochuudiig awchirch ter karaoked ni uilchluuldeg. Hunnu tourin office white housed baidag. Shin hyun ho gegchiig sain shalgawal huuli bus ym ih garna daa