Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” төслийг Б.Бадамцэцэг хариуцаж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг “Үндэсний шүдний эрүүлмэндийн боловсрол олгох сан”-ийн тэргүүн Нүүр амны их эмч Б.Бадамцэцэг хариуцан ажиллахаар болсон байна. “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан” нь 43 үндсэн гишүүн, 25 сайн дурын гишүүнтэй бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш 7 аймгийн хэмжээнд 14 төсөл хэрэгжүүлж, 6 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр шүд, амны хөндийн үзлэг эмчилгээ хийжээ. Мөн давхардсан тоогоор 12 мянга гаруй эцэг эхчүүдэд“DO WE NEED TEETH?” нэртэй сургалтыг амжилттай зохион явуулсан байна. Б.Бадамцэцэг нь...